Сурагчдын тамхи татдаг эсэхийг 10 наснаас нь шалгана
2013-02-18

Оросын Эрүүл мэндийн яам  хүүхдүүдийг диспансерчлалд хамруулах шинэ журам баталж, үүний дагуу 2013 оноос жил бүр 10-аас дээш насны сурагчид тамхи татдаг эсэхийг жил бүр шалгана гэж тус яамны төлөөлөгч хэлжээ. 2013 оноос шинжилгээний жагсаалтад элэг, бөөр, зүрх, бамбай булчирхайн хэт авианы шинжилгээ, түүнчилэн 14 насны өсвөр насныханд хийх дааврын шинжилгээ, 14-15 насныханд  хийх нөхөн үржихүйн эрхтний хэт авианы шинжилгээ орж байгааг тус яамнаас мэдээлсэн байна. Шинэ журмын дагуу,  10-аас дээш насны хүүхдүүдийн тамхи татдаг эсэхийг шалгахаар жил бүр шинжилгээ хийх ажээ. Амьсгалаар гарч байгаа агаар дахь нүүрстөрөгчийн эслийн шинжилгээ, цусан дахь карбоксигемоглобины шинжилгээ нь  жил бүрийн диспансерчлалын заавал хийлгэх шинжилгээний жагсаалтад орох ажээ. Урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 35 тэрбум рубль гаргах бөгөөд тийнхүү нэг хүүхдийн шинжилгээнд улсаас 1310 рубль гаргах болж байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин