Их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэжээ
2011-11-09

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа нар  “Портер” маркийн 48-87 НАА болон 93-03 НАА дугаартай автомашинаар нэлээд их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэж явсан сэжигтнүүдийг саатуулж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мэргэжилтнүүд уг бодисыг “Амонит Ж6” гэх бодис байж болзошгүй гэж байгаа ч нарийн шинжилгээ хийлгэхээр холбогдох байгууллагад хандаад буй гэнэ. Цагдаагийн ажилтнууд уг бодисыг тээвэрлэж явсан хүмүүсийн гэрт нэгжлэг хийхэд мөн нэлээд их хэмжээний тэсрэх бодис илэрсэн байна. Хэргийг УМБГ-т шалгаж эхэлжээ.
Shuud.mn
Сонин хачин