Европын холбоо БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа
2013-02-19

БНАСАУ-д цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Европын холбоо (ЕХ)  даваа гарагт тус орны эсрэг шинэ  багц хориг арга хэмжээ авчээ. ЕХ-ны зөвлөлийн учрыг мэдэх төлөөлөгч ингэж мэдээлсэн байна. “БНАСАУ-д цөмийн туршилт хийснийг бид эсэргүүцэж байгааг илтгэн харуулсан багц хатуу арга хэмжээ авлаа” гэж дипломатч хэлжээ. Хэвлэлд мэдээлснээр, хориг арга хэмжээний дагуу БНАСАУ-ын талаар ЕХ-ны гаргасан “хар дансанд” хэд хэдэн шинэ хүний нэр, байгууллага орж  байна. Энэ хүмүүсийг ЕХ-ны нутагт  нэвтрэхийг хориглож, европын банкууд дахь тэдний дансыг битүүмжлэх ажээ. Хуулийн этгээдүүдийн тухайд гэвэл, ЕХ-ны орнуудад юмуу европын түншүүдтэй бизнес эрхлэхийг хориглосон байна. Хориг арга хэмжээнд хоёрдмол зориулалттай техник, тэрчилэн баллистик пуужингийн бүрдэл хэсгүүдийг хийхэд хэрэглэж болох систем, материал, тухайлбал хэд хэдэн төрлийн хөнгөн цагаан худалдахыг хориглож байна. Хоёрдугаар сарын 12-нд Умард Солонгос умард нутгийн Пхунгерийн туршилтын талбайд газар дор гурав дахь цөмийн туршилтаа хийсэн юм. Дэлбэрэлтийн хүчин чадал нь  6-7 хүртэл килотонн байсан гэж үзэж байна. Түрүүнд нь тус улс 2006, 2009 онд цөмийн туршилт хийсэн  юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин