
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс энэ сарын 18 буюу өчигдөр хурд хэтрүүлсэн болон гэрэл дохио зөрчин хөдөлгөөнд оролцсон жолооч нарын тээврийн хэрэгсэлийн дугаарыг танилцууллаа. Энэ өдөр хурд хэтрүүлсэн 213 тохиолдол бүртгэгдсэнээс 3046 ДГО улсын дугаартай автомашины жолооч 78 км/ц-ийн, 3646 УНГ улсын дугаартай автомашины жолооч 70 км/ц-ийн, 4661 УНН дугаартай автомашины жолооч 80 км/ц-ийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцсон байна.

Харин гэрэл дохио зөрчсөн 196 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 7746 УНЧ, 2661 УНЗ,1421 УНЛ, 1071 УНЧ тээврийн хэрэгсэлийн жолооч хэд хэдэн удаа дүрэм зөрчсөн байна. Тиймээс тээврийн хэрэгсэлийн жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс замын хөдөлгөөний дүрмийг баримтдан хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санууллаа.
П.Наран