Энэтхэгт цуврал дэлбэрэлт боллоо
2013-02-22

Энэтхэгийн өмнөд нутгийн Хайдрабад хотод цуврал дэлбэрэлт болж 12 хүн амь насаа алдсан тухай тус улсын Ерөнхий сайд Манмохан Сингх ВВС агентлагт мэдээлэв. Шархадсан иргэдийг эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр “Энэ халдлагыг тун ч өөдгүй этгээдүүд хийсэн” хэмээн ярьжээ. Эхний халдлага 10 минутын өмнө Андра Парадеш хотод дэлбэрсэн байна. Ийнхүү өмнөд мужийн хоёр томоохон хотод нэгэн зэрэг халдага үйлдсэн нь ийнхүү олон хүний амь насанд хүрэхийн зэрэгцээ хүмүүсийн дунд айдас төрүүлээд байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 19 цагийн орчимд хотын хүнсний захаас 150 метрийн зайтай болжээ. Хэрэв захад дэлбэрэлт болсон бол илүү олон хүний аминд хүрэх байв. Эдгээр цуврал дэлбэрэлтүүдтэй холбоотойгоор бусад томоохон хотуудын харуул хамгаалалтыг чангатгах тушаал өгсөн байна. Тодорхой бус эх сурвалжаас дахин дэлбэрэлтүүд болж магадгүй хэмээн мэдээлсний дагуу ийнхүү хамгаалалтыг чангаруулжээ. Болж өнгөрсөн дэлбэрэлтийн талаар өмнө нь мэдээлэл  ирж байсан ч хэзээ хаана гэдэг нь тодорхойгүй байсан гэнэ. Тиймээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй гэж орон нутгийн цагдаа нар хэлсэн байна. Ерөнхий сайд Манмохан Сингх дэлбэрэлтийн талаар  бодит мэдээлэл өгсөн хүнд 200 мянган рупи амлаад байгаа аж. Энэтхэг улсад 2011 оноос эхлэн энэ мэт цуврал халдлагууд идэвхтэй явагдах болсон.  Эдгээр халдлагуудыг исламын Жихад бүлэглэл явуулж байгаа хэмээн буруутгаж байгаа юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Andra Pradesh chin hot bish muj. Hyderabad hot chin Andra Pradesh mujiin niislel yum. Jaahan medeendee Analysis hiigeed niitelj baimaar yum. CHiniiheer 2 uur hotod delberelt bolood suid bolj l dee. Tegeed bas ishlelee dawhar tawichij baiwal zugeer baina. http://www.bbc.co.uk/news/world-asia-india-21537197
2013-02-22