
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн G20-ийн уулзалтын үеэр Францын ерөнхийлөгч Николя Саркози АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хандан нэгэн зүйлийг хэлсэн нь сэтгүүлчдэд “олзлогдсон” байна.
Тэрбээр Израйлийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн талаар “Тэр бол худалч этгээд” хэмээн хэлжээ. Үүнийг сэтгүүлчид сонсож Францын хэвлэлүүдээр цацсан байна.
Николя Саркози юуны учир Израйлийн ерөнхий сайдыг “худалч” хэмээн цоллосныг сэтгүүлчид сонсож амжаагүй ч “Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тэр бол худалч этгээд” хэмээн Обамаг хэлэхэд хариуд нь АНУ-ын ерөнхийлөгч “Чи түүнээс залхаа юу, миний хувьд түүнтэй өдөр бүр харилцахаас аргагүйд хүрч байна” хэмээжээ.
Магадгүй хоёр гүрний ерөнхийлөгчдийн энэхүү яриа ойрын үед дэгдээд буй Ираныг довтлох цэргийн ажиллагаатай холбоотой байж болох юм хэмээн хэвлэлүүдэд бичжээ.
Хоёр ерөнхийлөгчийн хооронд ийм яриа болж өнгөрсөний дараа Николя Саркози индрийн зүг үг хэлэхээр одсон гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ