Диана гүнжийн даашинзуудыг худалдана
2013-02-23

Их Британийн гүнж агсан Дианагийн өмсдөг байсан гоёмсог даашинзуудыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. Түүний даашинзуудын олонх нь олны сэтгэлд хоногшин үлдсэн бөгөөлд бүгд л цорын ганц ширхэг бүтээгдсэн даашинзууд байдаг. Тэдгээрээс томоохон баяр ёслолын ажиллагаанд гүнжийн гоёж байсан 10 даашинзыг худалдахаар бэлдсэн байна. Эдгээр даашинз дунд Диана гүнж АНУ-д айлчлах үеэр Цагаан ордны хүлээн авалтад алдарт жүжигчин Жон Траволтатай бүжиглэхдээ өмссөн алдартай хар даашинз ч багтаж байгаа гэнэ.  Энэхүү түүхтэй даашинзаас гадна Катерин Уолкерийн таван ч даашинз энэ цуглуулгад багтаж байна. Уг дуудлага худалдаанаас 800 мянган фунт буюу сая гаруй ам.доллар олохоор тооцоо гараад байгаа бөгөөд бүгдийг нь буяны үйлст зориулна гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин