Циркийн уран бүтээлчдийг шагнана
2013-02-24

Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгаж яваа циркийн урлагийнхан болон залуу хөгжимчдөд мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Чех улсад болсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч П.Индрад есөн сая, БНХАУ-д зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт гучин дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
urid ni avch bsan humuust ni uguhgui yumu?
2013-03-01
urna:
bayr hurgey
2013-02-26
Зочин:
Наад хэддээ циркийг нь өг дөөв Новшийн муу одон тэмдэгийг чинь үзэгч олон, багачууд хүүхдүүд үзэж сонирхох биш
2013-02-25
tsirkiin bairiig ni ogoh umsan
2013-02-24