Баянзүрхчүүд цасны баяраа тэмдэглэлээ
2013-02-26

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа газар, албад, хэлтэс мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд өнгөрсөн ням гарагт буюу 2013 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр цасны баяраа хийлээ.

Цасны баярын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, ИТХ-ын дарга Ц.Батхүү, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Засаг даргын орлогч нар болон бусад газар, хэлтэс албадын дарга, албан хаагчид, дүүргийн хороод, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл оролцсон юм.

Засгийн газрын 05 тоот тогтоолын дагуу болдог уг уламжлалт арга хэмжээ нь албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны нэг билээ.

Баянзүрхчүүд дээрх үйл ажиллагааны үеэр спортын дөрвөн төрөлд  аваргуудаа тодруулан шагнаж урамшуулсан юм.

Shuud.mn
Сонин хачин
dsdd:
Purevdavaa naiz min avilgagch bolj dee
2013-02-26