С.Баяраа: Бид одоо ч С.Зоригоогийнхоо гэргийтэй холбоотой байдаг
2013-02-28

Энэ удаагийн "Гэрт нь авсан гэрэл зураг" булан маань Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Баяраагийнхаас үргэлжилж байна. Тэрбээр Монгол Улсыг Энэтхэгт төлөөлөн суух үе үеийн элчин сайд нарын байрлаж ирсэн Дели хотын төвд гэргий, ач зээ нарынхаа хамтаар амьдардаг юм билээ. Элчин сайдын гэрт монголчуудын хөл тасардаггүй бөгөөд Энэтхэгт суугаа монголчууд С.Баяраа сайддаа их ам сайтай байдаг аж. Мөн түүний гэргийг ч их тусархуу сайхан ааштай хүн байдаг хэмээн ам уралдан ярих юм билээ. Манай сурвалжлах хэсгийг С.Баяраа сайдынд зочлоход гэрийн эзэн, гэргийтэйгээ биднийг угтан авсан юм. С.Баяраа сайдын зочны өрөөнд ороход англи, орос хэл дээр бичигдсэн ном бүхий номын сангийн хажууд олны танил олон хүний зургийг эгнүүлэн тавьсан харагдана. Эгнүүлэн тавьсан зурагнууд дунд С.Баяраагийн өвөө Андрей Димитрович Симуков,  түүний ээж болох "Сэрэлт" киноны эмч бүсгүй, дүү С.Оюун болон С.Зориг агсны зургийг хүүхдүүдийнхээ зурагтай эгнүүлэн тавьжээ. Эдгээр зурагны эздийн талаар тэрбээр ийн ярьсан юм. Аав, ээжийн минь аль аль тал нь тухайн үеийн сэхээтнүүд байсан тул 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт нэрвэгдсэн байдаг. Ээжийн аав Андрей Дмитрович Симуков 1923 онд ЗХУ-аас Монголыг судлах Козловын экспедицд багтан Монголд ирж байсан. Экспедицийн судалгааны  хугацаа дуусч тэд буцах болсон ч өөрийн хүсэлтээр Монголд үлдэж, Судар бичгийн хүрээлэн (одоогийн Шинжлэх ухааны академ)-д ажилласан юм. Өвөө Монголд нийт 16 жил амьдарч, бүх нутгаар аялж, газар зүй, ургамал, бэлчээр, эдийн засаг, мал аж ахуй, угсаатны зүй гэх мэт олон талаас нь судалгаа хийсэн. Улс төрийн хэргээр хилсдсэн тул түүний бүтээлүүдийг зөвхөн Монголын болон бусад орны архивт хадгалсан байдаг юм. Зарим бүтээлийг нь өөр эрдэмтэн, судлаачид ашигласан тохиолдол ч байдаг. Миний хувьд өвөөгийнхөө бүтээлүүдийг эмхэтгэж, 2005 онд дөрвөн боть, 2400-гаад хуудастай ном гаргасан. Ээж, аав хоёр МУИС-ийн хичээлийн танхимаас бие биенээ олсон. Манай аав МУИС-ын Түүхийн факультетыг төгсөөд, дараа нь сургуульдаа багшилсан юм. Харин ээж энэ сургуулийн Анагаах ухааны факультет суралцаж байсан. Энэ үед аав ээжид түүхийн хичээл зааж байсан байдаг. Багш, шавь хоёр долоон насны зөрүүтэй. Аав МУИС-т танхимын эрхлэгч, декан, Боловсролын яамны Дээд боловсролын хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Тухайн үед МУИС, Багшийн сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль гээд хэдхэн сургууль байлаа. Тиймээс энэ үеийн олон сэхээтэн МИУС-аас гаралтай. Миний гэр бүлийн хувьд аав, ээжээс гадна миний бие МУИС-ын сэтгүүлзүй, С.Зоригоо маань энэ сургуулийн багш, С.Оюун маань гурван жилийн англи хэлний курст нь суралцсан. 1959 онд би, 1962 онд манай С.Зоригоо, 1964 онд С.Оюун төрсөн. Бид  гурав гадаад хэлний сургалттай 23 дугаар тусгай дунд сургууль төгссөн. Энэ сургуулиас олон төр нийгмийн зүтгэлтэн төрсөн. Манай ангиас л гэхэд хоёр УИХ-ын гишүүн, хоёр Элчин сайд төрсөн. С.Оюун маань Чехд биологийн чиглэлээр бакалавр, мастер Английн Кембрижийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсаас анх удаа Кембрижийн их сургуулийн докторын зэрэг хамгаалсан хүн нь миний дүү гэдгээр би бахархдаг. -Манай С.Зориг Оросын Ломоносовын сургуулийг улаан дипломтой төгссөн. Миний хувьд тухайн үеийн Герман улсад сургуульд явсан боловч ар гэрийн гачаалаар гэх юм уу буцаж Монгодоо ирсэн. Тухайн үед С.Зоригоо маань Орос руу сургуульд явсан, С.Оюун маань X анги байсан. Энэ үед С.Оюун намайг эргэж сургуульдаа яв, Монголдоо би суръя гэж байсан. Гэхдээ би айлын том хүүгийн хувьд дүүгээ сургуульд явуулах хэрэгтэй гэж үзээд С.Оюунаа явуулж билээ. Ингээд МУИС-ын сэтгүүлзүйн ангид орж байлаа. Би эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Манай том хүү МУИС-ын Эдийн засгийн сургуулийг төгсөж, Энэтхэгт бизнесийн магистр хамгаалаад гадаад худалдааны чиглэлээр диплом авсан. Одоо Улаанбаатарт нэг компанийн дэд захирлаар ажиллаж байгаа. Хоёр охин маань хоёулаа гадаад харилцааны чиглэлээр сургууль төгсөж, нэг нь Гадаад харилцааны яаманд, нөгөө нь УИХ-д ажиллаж байна. Хоёр зээ, нэг ач охинтой өвөө дөө би. Аливаа зүйлийн үнэ цэнийг цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорно гэж би боддог. Мэдээж миний дүүгийн ард түмний төлөө хийсэн ажил, үйлийг нь ард түмэн хүндэлж, цааш нь улам дэлгэрүүлээсэй гэж боддог. Бид С.Зоригоогийнхоо гэргий Г.Булгантай нь одоо ч холбоотой байдаг. Өдөр бүр уулздаг гэхгүй ч, нэг нэгнийхээ аж амьдралд санаа тавьж явдаг. Ийн өгүүлээд бид Энэтхэг улсын талаар цөөн хором ярилцаж, сурвалжлагаа өндөрлөсөн юм. -Эртний харилцаат Монгол, Энэтхэг улсын талаархи энэхүү ярилцлагыг хоёр улсын өнөөгийн харицлаа ямар төвшинд байгаагаас эхлүүлэх үү? -Энэтхэг Монгол хоёр улс 2500 гаруй жилийн сайн харилцаатай болох нь түүхэн баримтуудад тэмдэглэгдсэн байдаг. Энэ бүхэн бурхны шашинтай холбоотой. Буддын шашин Энэтхэгт үүсээд удалгүй Монголд нэвтэрсэн. Үүний илрэл нь монголчууд Энэтхэгийг бурхны, Жагарын орон хэмээн нэрийдэн энэ орны үлгэр, туульс, домгийг өөрсдийн хөрсөн дээр буулган өдгөө хүртэл ашигласаар байгаа. Манай номын сан, сүм дуган хийдүүдэд Энэтхэгээс орчуулагдсан, ном зохиол олон бий. Энэ агуулгаараа Монгол, Энэтхэгийн харилцаа илүү оюун санааны төвшинд хадгалагдаж ирсэн гэж болно. -Энэтхэг улс их эртний түүхтэй, Азийн том соёлыг шингээсэн том гүрэн. Энэ орны хөгжлийн шатыг та юу гэж хардаг вэ? -Энэтхэг улс 5000 гаруй жилийн өмнө үүссэн Азийн соёлын том төв. Энэ орноос зурхайн ухаан, тооны ухаан гээд олон зүйл үүссэн. Хүн амаараа дэлхийд хоёрт, газар нутгийн хэмжээгээрээ 16, 17-д ордог энэ улс маш олон туультай, 200 гаруй үндэстэнтэй. Энэ агуулгаараа Энэтхэгт 20 гаруй хэл ашиглагддаж байна. Бусад үндэстэн, ястны хэл аялга энэ тэрээ оруулахаар 200 гаруй хэл бий. Энэ олон ястан, үндэстний ёс заншил нэг газар төвлөрсөн учир эрээвэр хураавар зан үйл, уламжлалтай. Энэтхэг улс 1858 онд албан ёсоор Английн колони болсон. Дэлхийн олон орон тусгаар тогтнолоо олж авахаар тэмцэхдээ цэрэг, дайны хүчийг ашигласан түүх байдаг. Тайван замаар тусгаар тогтнолоо олсон цөөн орны нэг нь Энэтхэг. Хүч хэрэглэх, дайн самуун үүсгэх, хүчирхийллийн эсрэг тэмцэгч Махатма Гандигийн өрнүүлсэн хөдөлгөөнөөр 1947 онд Энэтхэг тусгаар улс болсон. Колоничлолын хугацааны ул мөр Энэтхэгт их үлдсэн. Үүний наад захын илрэл нь өнөөдрийг хүртэл энэтхэгийн захын Отта /гурван дугуйтай такси/-ны жолооч англиар ярьж байна. Энэтхэг англиар ярьж буй хүнийхээ тоогоор дэлхийд нэгт ордог.  Энэ орны цаашдийн хөгжилд англи  хэлний нөлөө их үүрэг гүйцэтгэнэ. Английн нөлөө нь Энэтхэгийн зарим хот суурин, төр засгийн байгууллагын бүтэц болон ажиллах арга барилд нөлөөлсөн байдаг. Red tape гэж хүнд суртлын талаархи үг байдаг. Англичууд аливаа бичиг баримтыг гурав хувааж, гурван өнгийн туузаар уяж ашигладаг байсан. Цэнхэр тууз болон, ногоон туузтай хавтсан дахь асуудлыг шууд шийдвэрлэж болно. Харин улаан туузтай баримтыг нэлээд шалгаж, цаг хугацаа их авах, шаардлагатай гэсэн агуулгаар хэрэглэдэг. Энэ ёс яг одоо Энэтхэгийн төр засгийн байгууллагуудад ашиглагдаж байгаа. Мөн эдгээрээс гадна Английн аж үйлдвэрийн хөгжлийн нөлөө Энэтхэгт үлдэж, Энэтхэгийн Дели хотын төр засгийн байрнууд Английн архитектураар баригдсан байгаа. Эртний соёлт энэ орны орчин цагийн хөгжил дэлхий дахины сонирхлыг мөн л татаж байна. Өнөөдөр дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө Америк, түүний араас Hятад улс орж байгаа. Тэгээд Tнэтхэг. Өөрөөр хэлбэл  Эдийн засгийн өсөлт нь дэлхийд дээгүүрт орж, 2020-2025 онд Хятадтай өрсөлдөж, түрүүлэх зорилго тавьж байна. Гэсэн ч албан ёсны тоогоор Энэтхэгийн хүн амын 35-40 хувь нь ядуурлын төвшнөөс доогуур нөхцөлд амьдарсаар байна. Зарим судлаачдын баримтаас болон албан бус судалгааг харахад хүн амынх нь бараг 80 орчим хувь нь ядуурлын төвшинд амьдарч байна гэж үздэг. -Кастийн системтэй цөөхөн орны нэг гэдгээрээ энэ орны соёл, зан заншил их өвөрмөц? -Энэтхэгийн соёл, уламжлал нь их хүчтэй. Ялангуяа энэ бүхэн нь шашин дээр ихээр харагддаг. Шашин нь хүчтэй, уламжлалаа хадгалж, хуучинсаг хэв маягаар оршин тогтнож байгаа энэ байдлын сайн тал нь ард түмэн нь шашныхаа зан үйлийг дагаад архи, тамхи хэрэглэхгүй, муу үйл хийдэггүй. Амьтан алахгүй, хулгай хийхгүй, хүмүүс нь тайван дөлгөөн. Энэ зан үйлтэй холбоотой нэг сонирхолтой жишээ татахад, энэтхэгчүүд буян санаж амьтан их арчилдагтай холбоотойгоор золбин нохой их. Гэтэл өдрөөс өдөрт өнгөө засаж байгаа энэ орны хотуудад золбин нохой ихсэж буй нь олон асуудал үүсгэж байна. Тиймээс сүүлийн жилүүдэд нохдодоо үргүй болгох тариа тарьж байгаа. Гэтэл манайхан бол шууд золбин нохдоо бууддаг. Энэ шашинлаг тайван байдлаас үүдсэн бас сөрөг тал бий. Сая нэг монгол залуу галт тэрэгний буудал дээр цаг гаран галт тэрэг хүлээжээ. Гэтэл энэтхэгчүүд нь огтхон ч бухимдахгүй, харин ганц монгол залуу л тэсвэр тэвчээрээ барсан юм байх. Энэ нь шашны нөлөө. Нэг талаар стрессгүй, тайван энэ байдал эерэг мэт боловч дэлхий нийт даяаршиж байгаагийн хэрээр ажил хэрэгч байдал түгж байхад назгайраад тайван байгаад байх нь Энэтхэг улсын хөгжлийг ихээр хойш татаж байна гэж олон хүн шүүмжидэг. -Энэтхэг Монгол Улсын харилцаа боловсрол, эдийн засаг, анагаах ухаан шашны тал дээр түлхүү хөгжсөн гэдэг. Эдгээр салбарууд өнөөгийн байдал ямар төвшинд байна вэ? -Энэтхэгчүүд Английн колони улс байсан тул барууны, үүн дээр өөрсдийн уламжлалт зан үйлээ хослуулан дэлхий дахинд олон салбарт амжилт гаргаж байна. Англи хэл үүнд их нөлөөлж байгаа. Мөн дэлхий дахинд энэтхэг мэргэжилтнүүдийн эрэлт өсөж байна. Наад зах нь  гэхэд Америкийн Холливудын кинон дээр л гэхэд эмч нарынх нь дунд энэтхэг хүн байдаг. Компьютер мэддэг, бизнес гээд л олон салбарт энэтхэг хүн үнэлэгдэж байна. Тухайлбал, хүн бүхний сайн мэддэг Pentium процессорын чипийг анх бүтээсэн хүн нь Линоддам гээд энэтхэг хүн байдаг. Hot mail программыг Сбаер Бахатма, Хюгал Патгарт HP принтерийг зохиосон гээд олон жишээ татаж болно. Дэлхийн томоохон банкуудын гүйцэтгэх захирлууд нь энэтхэг хүн байна. Дэлхийн шатрын аварга Ананд гээд энэтхэг хүн байна. Боловсрол сайн учраас тэрбум 280 сая орчим хүн амтай энэ улсад долларын саятан нэг саяас илүү байдаг гэсэн судалгаа байдаг. -Энэтхэгийн анагаах ухааны салбар одоо хамгийн ихээр хүчээ авч байх шиг байна. Гэтэл одоо бусад улс орноос энэ баялгаа хумьж, анагаахын салбартаа оюутан сургах асуудлыг хязгаарлах болж байгаа гэсэн? -Энэтхэгийн анагаах ухааны салбарт европ стандарт давамгайлдаг. Эмч нар нь эхлээд энэтхэгтээ сураад дараа нь  хэлний бэрхшээл байхгүй тул өндөр хөгжилтэй улсуудад суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд болж байна. Ийм сайн мэргэжилтнүүд мөн тоног төхөөрөмж сайтай энэ улсын анагаах ухааны үйлчилгээ хямд учир олон хүний сонирхлыг татаж байна. Монголчуудын хувьд Солонгос, Хятад, Япон, Тайланд гэх мэт орныг олон жил зорьж байсан бол одоо энэтхэгийг чиглэсэн цуваа үүсээд байгаа. Энэтхэгийн мөн уламжлалт иого, аюурвид зэрэг нь мөн дэлхийд гайхагддаг. Энэтхэгийн ихэнх эмнэлгүүд нь хажуудаа уламжлалт энэ төрлийн эмчилгээ эрхэлдэг газартай байдаг. Анагаах ухааны салбартаа гадны оюутан авахаа багасгаж байгаа нь аливаа улсад өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалах, өрсөлдөх чадвараа өндөрт байлгах шаардлага бий. Энэ бүхнийг түүнтэй холбон үзэхээс өөр аргагүй. Гэхдээ бүр гадаад оюутан авахгүй гээд хаачихаагүй. Тодорхой хэмжээний тоо, босго л тавьдаг болоод байгаа. -Монгол Энэтхэгийн орчин цагийн харилцаа харьцангуй шинэ бөгөөд сонирхолтой. Та энэ харилцааг ямар шатанд явна гэж дүгнэх вэ? -Монгол, Энэтхэгийн шинэ үеийн түүх 1955 оноос эхэлсэн. Дипломат харилцаа тогтоосоноос хойш 58 жил болжээ. Энэ үед нэг сонирхолтой зүйл нь манай улс соцциалист байсан. Энэ утгаараа бүх холбоотон улс нь социалист байлаа. Гэтэл анх удаа хөрөнгөтөн улстай диплоамт харилцаа тогтоож байсан юм. Үүнээс хойш харилцаа маань найрсагаар хөгжиж байна. Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсыг НҮБ-д элсэхийг дэмжиж, энэтхэгийн Ерөнхий сайд НҮБ-ын индэр дээрээс Монголыг дэмжиж анх үг хэлж байсан. Энэ цагаас хойш хоёр орны эдийн засаг, боловсрол, анагаах ухаан гээд бүхий л салбарт харилцаа өргөжин тэлсээр байна. Энэтхэгийн компаниуд Монголд төмөрлөгийн үйлдвэр барих, нүүрс, эрчим хүчний цахилгаан станц барих саналууд гарч байгаа. Манай Тавантолгойн тендерт ч энэтхэгчүүд оролцсон. Дахин тендер зарлахад ч мөн оролцох сонирхол бий байх. Сүүлийн үед мөн Дэлхийн хамгийн том кино, шоу бизнесийн төв Болливудын найруулагчид монголын үзэсгэлэнт байгальд очиж, дуу, бүжигт киноныхоо зураг авалтыг хийх сонрхолтой болж байгаа гэсэн. Удахгүй монголд энэтхэгийн дуу, бүжигт киноны зураг авалтууд хийгдэнэ байх. Дэлхийд хамгийн олон хүн үзэхээр зорьдог шашны төв бол Мекка гэж лалын шашны төв, эсвэл Ромын Ватиканыг үзэхээр хүмүүс очдог. Гэтэл энэтхэгт тэрнээс олон Вишнү гэж хинди шашны сүмд хамгийн олон мөргөлчид цугладаг. Тодруулж хэлбэл өдөрт 30 мянган хүн мөргөдөг. Энэ тооцоогоор бол жилд 10 гаруй сая хүн очиж, өдөрт 6 сая ам.доллартай тэнцэх хандив өргөдөг гэдэг юм билээ. Энэ бүхэн нь Энэтхэгийн шашны нөлөөг харуулж байгаа юм. Энэтхэгт том, жижиг сүм, дуганууд хаа сайгүй байдаг. Жижиг худалдааны гудамжны лангууны эзэн хүртэл мухлаг дотроо бурхнаа залсан байдаг. С.Энхзаяа
Shuud.mn
Сонин хачин
gerel:
TER HARIN UNEN SHUU ! BI CHI BAS TEGJ BODOJ BNA! SAIHAN GER BUL! HUU N CH BAS IH UHAALAG SAIHAN HUN SHUU! UDAHGUI TURUH SHINE ACH HUUD CHIN BAYAR HURGEYE! BAYARAA SAIDAA TA UDAHGUI ACH HUUTEI BOLNOO!!
2013-05-06
irgen:
Bayaraa ah er ih saihan setgeltei hun shuu! Uhaalag sain hun ! Tand ajliin ondor amjilt husye!
2013-05-06
gerel:
TER HARIN UNEN SHUU ! BI CHI BAS TEGJ BODOJ BNA! SAIHAN GER BUL! HUU N CH BAS IH UHAALAG SAIHAN HUN SHUU! UDAHGUI TURUH SHINE ACH HUUD CHIN BAYAR HURGEYE! BAYARAA SAIDAA TA UDAHGUI ACH HUUTEI BOLNOO!!
zozo:
jemrad zoriulj .... chi bol teneg mal b haa haana amdiraad bna teneg malaa
2013-03-08
ах:
Монгол орны хөгжилд Буриадууд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тийм л нэг оюун ухаан боловсролыг эрхэмлэсэн жирийн гэр бүл гэж С.Баяраар бахархаж байна.
2013-03-03
Тэгээд хамт авхуулсан зурагнуудаа яах болж байна? Хайчлаад тусд нь болгох уу? Шал утгагvй юм.
2013-03-02
Ouyn shig teneg hyn alga da hiisen umgui ner namiig niilj salgaadl suuj bAg um da odoo baigaa yamandaa bas yuch hiihgyi baigaad baih um said darga l bolj Baival boloo um shig baigaa um l da elchin said chin odoo tsagt hen negniig shagnaj esvel zailuulj esvel ariin haalgaar hiih umgui hymyysiig yAvuuldag gazar bolj huvirsan shyy dee ter tusmaa enethegt hen ch yavahiig hysdeggyi bolohoor dyy n neg ahdaa ajil olj ygsyn um bna l da tegeed ene bayar dandaa hudlaa yarisan bna
2013-03-02
Tsetsgee:
Ta nartaa sain saihniig husye. Sain yavaad, ihiig amjuulaad, ganzaga duuren ergej ireerei!
2013-03-01
Oyun shig shudarga uls torch mongold alga daa!!!!
2013-03-01
bi:
chi ugee zuv bichij surchihaad hun shuumjleech. yu ch medehgui yu ch chadahgui baij bas ihiig sananaa. hun bolgon hiij chaddaggui l baihgui yu. hiivel hiigeechee. hen chamaag horison yum. chadahgui l de. chadalgui teneg yumnuud busdad ataarhdagiim da. ajilladag, yum , yavuulsan, buteesen baigiilladag - ingej bichdegiin sh de.
2013-03-01
ganaa:
tahd er ni ug heleh ch shaardlagagui. Heleed ch er oilgohgui de.
2013-03-01
zochin:
zaya chi mundag shuuu
2013-03-01
олохоор хөөцөлдөх юм бол ийм өндөр албан тушаал хашихгүй шүү дээ
2013-03-01
naraa:
tanai ger buld sain saihniig husen eruue. Minii haramsaj yvdag zuil gevel Bulgan Zorig agsniig mash hairlaj buhnee zoriuldag baisniig, bas odoo hurtel hairlaj haramsaj suudgiig medehiin huvid nudeer harj yvsni huvid tanai ger bul ter busguig haysan yvdal gej boddog. gehdee tsag hugatsaa buhniig haruulj gemt hereg ilreh tsagt oilgoh bui gej naidaj bna.Bulgan Zorig sang baiguulah,odoo bairlaj bui bairiig huutsuldun avch ugsun shuu
2013-03-01
davka:
Tsus 1 tei humuus 1 iigee uhel zovlongoor ni bitgii myalaach...Myalsan amisgaanuud ni oorsdoo orond ni baigaad uzeech...
2013-03-01
za arai ch gantshan hun mgl-iig oor bolgohgui n oilgomjtoi. nileed olon ijil torliin humuus l oorchlolt hiine
2013-03-01
aluurchin n nuuree haruulaad orj irev gej, taglasan bj taarna. hulee tsag hugatsaa buhniig shiiddeg gej sonsoogui yu?
2013-03-01
zochin:
Танай гэр бүлд аз жаргал хүсье. монголчууд С.Баяраа сайддаа их ам сайтай байдаг gej sonsson...ih daruuhan saihan hun bna.Amjilt husie.
2013-02-28
иргэн:
Боловсролтой,сайхан гэр бүл дээ.Танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.Энүүхэндээ гэхэд энэ сурвалжлагыг уншаад монгол хүн учраас танд хэлэх зүйл гарлаа.Уучлаарай, бурхан болсон хүний зургийг тусад нь тавьдаг гэж сонссон юм лдаа тэгээд та өөрөө юм их уншдаг хүн бас зориуд харна биз дээ,юм мэддэг хүнээс асуусан ч яахав
2013-02-28
Тэгээд хамт авхуулсан зурагнуудаа яах болж байна? Хайчлаад тусд нь болгох уу? Шал утгагvй юм.
jemra:
Жинхэн худалдагдсан амьдралтай ах дүү 2 ийм тэнэг эрх мэдэл суудал горьдсон,алуурчидтайгаа нэг хөнжилд орсон новш,Аягүй бол Булгантай нь хамсаатан даа
2013-02-28
ganaa:
tahd er ni ug heleh ch shaardlagagui. Heleed ch er oilgohgui de.
oyun:
Bayaraa gua ta ter BULGANAAS hen Zorigiig alsaniig asuugaach.Amid gerch naad hun chini baina daa.
2013-02-28
aluurchin n nuuree haruulaad orj irev gej, taglasan bj taarna. hulee tsag hugatsaa buhniig shiiddeg gej sonsoogui yu?
ehnii setgegdel bichsen hunii ug ene hunii mun chanariig haruulj baina daa. saihan humuus. zorig agsan baisan bol mongol uls arai l uur baih baisan daa.
2013-02-28
za arai ch gantshan hun mgl-iig oor bolgohgui n oilgomjtoi. nileed olon ijil torliin humuus l oorchlolt hiine
zochin:
Minii medeh gadaadad amidarch bgaa mongol irgedteigee utsaar holbogddog gants elchin said. Uneheer tusch, nairsag, hedii ogt tanihgui hernee mongol hundee gesen setgeleer handdag. Taniig hundelj yavdag shuu. Zorig agsanii ah gedgiig tani medeegui yum bna. Tanii ger bul, ajil hodolmort chin hamgiin sain saihniig husie.
2013-02-28
jkl:
ovuyn gishvvn ovool ajildag ym bna.yamarch baisan axiigaa elchingeer yvuulzan.sergelen gej baigaa.kkkk ternees hiigeed bvteezen ym baihgvi neg namiin darga.....nam baiguuldag ym bilvv.
2013-02-28
bi:
chi ugee zuv bichij surchihaad hun shuumjleech. yu ch medehgui yu ch chadahgui baij bas ihiig sananaa. hun bolgon hiij chaddaggui l baihgui yu. hiivel hiigeechee. hen chamaag horison yum. chadahgui l de. chadalgui teneg yumnuud busdad ataarhdagiim da. ajilladag, yum , yavuulsan, buteesen baigiilladag - ingej bichdegiin sh de.
tsetseg:
YG UNEN YSTOI SAIHA YRILTSLAGA BOLJEE TANAI GER BULD AZ JARGAL ERUUL ENHIIG HUYESE IH MEREN DELGEE ERDEMT HVN DARUU GEJ YG UNEN UG SHUUU TA NAR BVV ATAARAH
2013-02-28
Баяраа чи дүүгийнхээ алуурчинг олооч ээ. Хөөцөлдөөчээ
2013-02-28
олохоор хөөцөлдөх юм бол ийм өндөр албан тушаал хашихгүй шүү дээ
арин:
Аргагүй л боловсролтой хүн шиг ярилцлага өгчээ. Мэдээлэл нь сонирхолтой юмаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье.
2013-02-28
уншигч:
Соёлтой боловсролтой хүмүүжилтэй хүнлэг сайхан гэр бүл гэж ойлгодог Зориг агсны гэр бүл ахан дүүсийг Та нарт Сайн сайхныг хүсэн ерөөе
2013-02-28