Д.Нармандах: Суудлын төлөө л зүтгэж буй хүмүүсийн ажил байх даа
2013-02-28

Монгол Улсын гавьяат тамирчин Доржпаламын Нармандахтай уулзаж, ярилцлаа. Олимпийн наадмын татамид гайхалтай уран мэхээр хүрэл медаль хүртэж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэж явсан нэрт тамирчин маань тамирчин хүний хувьд өдөр бүр бэлтгэл хийсээр байгаа ажээ. Түүнийг бэлтгэл хийж байхад нь уулзаж, ойрын хэдэн хоногт спортын салбарт дуулиан болоод буй МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг барьж, хорьсон  явдлын талаархи бодлыг сонссон юм. -Та бэлтгэл хийж байгаа юм байна. Ойрд уралдаан тэмцээнд орж байна уу? -Насаараа хүнд ачаалал авч, бэлтгэл хийгээд сурчихсан болохоор бэлтгэл хийхгүй байж чадахгүй юм. Манай жүдогийн хэд, найзуудтайгаа бэлтгэл хийнэ. Жүдогийн ахмадын дэлхийн аварга гэж байдаг. Түүнд оролцоод тавдугаар байрт орсноос хойш тэмцээн уралдаанд ороогүй л байна. Бэлтгэл хийдэг маань сурчихсан болохоороо л спортоо үгүйлээд, орхиж чадахгүй байгаа хэрэг л дээ. -Сүүлийн үед МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг эрх мэдлээ ашиглаж, албаны хөрөнгийг шамшигдуулсан гэх хэргээр барьж, хорьчихоод байгаа нь спортын салбарт дуулиан тариад байна. Та олимпийн медальтай Монголын нэртэй тамирчны хувьд, мөн МҮОХ-той олон жилийн турш хамтдаа ажиллаж ирсний хувьд үүнд хэрхэн хандаж байгаа вэ? -Тэр мөнгө төгрөг шамшигдуулсан зэрэг асуудлыг би сайн мэдэхгүй юм. Харин Д.Загдсүрэн даргатай МҮОХ-ны ерөнхийлөгч гэсэн утгаар нь харилцаж явсан. Сүүлийн үед үүсээд буй энэ асуудалд хүмүүс олон л янзаар хандаж буй байх. Би Загдсүрэн даргыг хувь хүнийх нь хувьд сайн хүн гэж боддог. Миний хувьд Д.Загдсүрэн даргыг матсан гэж МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн Ж.Отгонцагааныг гөрдсөн явдлыг дургүйлхэж хүлээн авснаа шулуухан хэлчихье. Би хүүхэд байхаасаа л Ж.Отгонцагаан ахтай хамт тэмцээн уралдаанд явж байсан. Амьдрал, тэмцээн уралдаанд маань ч тусалж явсан хүн. Тиймээс Ж.Отгонцагаан ах тэгж хуншгүй зан гаргаж, хэн нэгнийг матаж явах хүн биш гэдгийг сайн мэднэ. Тиймээс зөв хүнээ олж хэлээсэй гэж би хүсч байна. Үүнийг зарим хүмүүс зохион байгуулалттайгаар хийж байгаа болов уу. -Спорт бол их шударга салбар. Гэтэл энд матаас газар авчихсан гэж яригдах юм. Ажил хийгээд явж буй хүнийг матаад ажлыг нь хийлгэлгүй, тасалдуулах сонирхол бий болоо юу гэсэн бодол зарим хүмүүст төрж байх шиг. Энэ тал дээр та ямар бодолтой явна вэ? -Би бодохдоо суудлын төлөө, эрх мэдлийн төлөө л зүтгэж буй хүмүүсийн хийж буй ажил болов уу. Би өөрөө карьер хөөх, хэн нэгнийг матаж байж амжилтад хүрэх гэсэн бодолгүй хүн. Спортынхон уг нь их шударга болоод төлөвшчихдөг шүү дээ. -МҮОХ-ны ерөнхийлөгчийг ийнхүү барьж хорьсон нь эргээд ОУОХ-ноос зүгээс ямар нэгэн хориг тавих, сануулга өгөх хэмжээнд хүргэх болов уу? -Тийм тал байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ би энэ асуудлыг хариуцсан албан байгууллага нь байхад хөндлөнгийн зүгээс үүнд оролцох эрх байхгүй л дээ. Р.Гэгээ Эх сурвалж: times.mn
Shuud.mn
Сонин хачин
negen tsagt tumniihee hair hundetgeliig huleej yavsan tamirchid hurtel buzartcan
2013-03-01
Judo:
ooroo jokhon tonshdog bailgyi dee xolnii mongo ch gecen odor byr zagdsuren ogood baibal jild xed bolokhob
2013-03-01
bayar:
otgontsagaan tiim xoshnogo uxaj yavdag neg tiim archaagui mongol bishil dee!!!!!! uxaj yavdag ni otto naiziig mini zoligt gargax bodoltoi,alban tushaald ni uxeldej yavaa xun durst neg muu MONGOL lalar bgaa biz!!!! minii naiz DASHBALBAARIIN XELDEGEER ULAM TODORCH GILALZAARAA xund ataarxuulj amidarax ni onoo ued chuxal zhuu
2013-03-01
oto ta 2 naiz yam baina.medlee.ter xun chini boloxgui yamand oroogdox geed baina.odoo oilgoson uu.
2013-02-28
irgenbm:
chi yamar sonin zaluu ve.tamirchidiin toloo zarzuulah estoi mongiig idej uugaad huvidaa zavshaad baihad iim ym yriad suuj baidag.muul bna daa.huvii harizagaa yriad suuj baidag.
2013-02-28