Монголын эзэнт гүрний түүхэн дурсгалуудыг үзээрэй
2013-03-04

Саяхан Монголын Уран зургийн галерейд нэгэн үзэсгэлэн нээлтээ хийсэн. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” нэртэй энэ үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Спорт, Аялал жуулчлалын яам, “Тархан суурьшсан монголчууд” ТББ, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм. Үзэсгэлэнд тавигдсан сонирхолтой үзмэрүүдээс дурдвал: Зүчи хааны шарилын бунхны гэрэл зураг, Хүлэгү хааны Одон орны төвийн туурь, Хубилай хааны Одон орны төв, Захирагч Үлэгбэхийн Одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Дундад Ази дахь “Монголын үе”-ийн гар урлалын бүтээлүүд, Хүлэгү хааны Шинжлэх ухааны академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургууд болон Эзэнт гүрний үеийн зооснууд тавигджээ. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин