Филин рүү хүчил цацсан хэргээр саатуулагдсан этгээд үйлдлээ хүлээжээ
2013-03-06

Их театрын гочлол бүжигчин Павел Дмитриченког тус театрын балетийн хамтлагийн урансайхны удирдагч Сергей Филин рүү хүчил цацсан хэрэгт холбогдолтой байж магадгүй хэмээн саатуулсныг ДХЯ-ны хэвлэлийн албанаас  мэдээлжээ.  Өчигдөр түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд “Известия” сонинд бичсэнээр,  Филинд өширхөх шалтаг  Дмитриченкод байсан бололтой. Мөрдөн байцаагчид халдлагыг захиалагч нь Дмитриченко гэж үзэж байгаа нь лавтай бөгөөд  гэмт хэргийг гардан үйлдсэн хоёр хүнийг саатуулсан тухай ДХЯ түрүүнд мэдээлсэн юм. Захиалгыг гардан гүйцэтгэгч Юрий Заруцкий гэгчийг мягмар гарагийн орой  Тверь мужаас баривчилсан байна. Мөрдөн байцаагчдын хэлснээр, Заруцкийг тэргээрээ зөөж байсан Москва мужийн ажилгүй оршин суугч Андрей Липатовыг  бас саатуулжээ.  Надад буруу байхгүй, зорчигчийнхоо  ялт санаа бодлын тухай огт мэдээгүй гэж тэр хэлж байгааг учрыг мэдэх хүн мэдээлсэн байна. Гоцлол бүжигчин болон  урансайхны удирдагчийн таагүй харилцааны тухай огт мэдээгүй гэж театрыхан мэдэгджээ. Их театрын тэргүүлэх гоцлол бүжигчин “Нойрсож буй гүнж” бүжгэн жүжигт гуравдугаар сарын 16-нд тоглох ёстой байжээ.  Дмитриченко, гэр бүлтэй, нэг охинтой гэнэ. Балетмейстер Сергей Филинд  нэгдүгээр сарын 17-ны орой халдсан юм. Түүнийг харьж явахад нь, үл таних нэг эр түүнийг нэрээр нь дуудаж, тэгээд  нүүр рүү нь хүчил цацсан байна. Тэгэхэд гэмт этгээдийг саатуулж чадаагүй аж. Филпин гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр эмнэлэгт хэвтэж, үүнээс гадна түүний нүд их гэмтсэн байна.  Урансайхны удирдагч хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн бөгөөд эмч нар өөдрөг бодолтой байгаа ажээ. Филин өөрөө захиалагчийн нэрийг мэдэж байгаа, гэхдээ мөрдөн байцаалтын эцсийн дүгнэлт гартал үүнийг нууцлах болно гэж мэдэгдэж байсныг дурдах байна. Филин одоо Германд  эмчлүүлж байгаа юм. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин