
Налайх дүүрэг дэх Хаан банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, хэрэгт буруутгагдаж байгаа А.Бат-Ялалтыг өнөөдөр 09.00 цагт Налайх дүүргийн шүүхэд шүүх байсан. Харин хурлыг энэ сарын 15-нийг хүртэл хойшлуулсан байна. Учир нь шүүгдэгч А.Бат-Ялалтын өмгөөлөгч хурал давхцсан тул өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй.
А.Бат-Ялалтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ