Сурагчийн дүрэмт хувцасны шоу болно
2013-03-07

"Шинэ Монгол" дунд сургууль дээр "Сурагчийн дүрэмт хувцасны шоу үзүүлбэр" өнөөдөр 10.00 цагт болно. Нийслэлийн ерөнхий боловсролын газраас сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны өнөөгийн байдалд үнэлгээ өгч, сурагчдын сэтгэн бодох, зохион бүтээх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг шоуг зохион байгуулж байгаа аж. Загварын товчоодын дунд жишиг загварын уралдаан ч зарласан бөгөөд тэд өөрсдийн загвараа танилцуулах бол сурагчид өөрийн зохион бүтээсэн хувцасны загвараа танилцуулна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар сурагчдын сонголтод тулгуурлан дүрэмт хувцасны шинэ хэв маягийг тодорхойлох шинэ аргыг эрэлхийлж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин