Америк эр 3 мянган Барби хүүхэлдэй цуглуулжээ
2013-03-11

Америкийн Флорида муж улсын 41 настай эр Сэндли Колорайт гурван мянган Барби хүүхэлдэй цуглуулж, үүнд 30 мянга гаруй доллар зарцуулжээ. Колорайт долоон өрөө байшингийнхаа дөрвөн өрөөндөө хүүхэлдэйнүүдийг  дэлгэн тавьж, улмаар нэг ёсны “музей”  болгосон байна. Хүүхэлдэйний зэрэгцээ түүний цуглуулгад Барбийн хувцас, түүнчилэн автомашин, нисэх онгоцны дүрс,  тэр ч байтугай жинхэнэ цахилгаан шат, шүршүүр бүхий хүүхэлдэйн “Мөрөөдлийн байшин” байдаг ажээ. Колорайтын хэлснээр, тэр 1997 онд анхны хүүхэлдэйгээ худалдан авч, түүнээс хойш  сард 20 хүртэл ширхэг хүүхэлдэй авдаг байна. Гол нь тэр тоглоомын дэлгүүрээс, гараашийн хямдралын үеэр болон eBay дуудлага худалдаанаас авдаг ажээ. Колорайтын цуглуулгын хамгийн настай Барбийг 1962 онд хийжээ. 1992 онд хийсэн Барби нь цуглуулгын хамгийн үнэтэй хүүхэлдэй бөгөөд түүнийг 1300 орчим доллараар авсан байна. Түүний хэлснээс үзвэл, тэр шүдний оо юмуу бугуйны цаг зэрэг нэртэй хүүхэлдэйн  брэндтэй ямар нэг байдлаар холбоотой бүхнийг худалдан авчээ.  Үүнээс гадна, тэр хүүхэлдэй сонирхогчийн дизайны ажил хийж,  тэдгээрийн гоёлын хувцасны загвар хийдэг байна. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
дээгий:
сайхан мэдээлэл байна аа
2013-04-01
жабаа:
хайран нас, хайран мөнгө
2013-03-11