Ажилгүй иргэдийн тоо буурчээ
2013-03-11

Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар өрхийн нийгэм, эдийн засгийн 2012 оны IV улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 780.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 225.4 мянган төгрөгөөр буюу 40.6 хувиар нэмэгджээ. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны хоёрдугаар сарын эцэст 37.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 36 хувиар буурсан байна.   Нийгмийн даатгалд 442.4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 289.2 мянга буюу 65.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 153.1 мянга буюу 34.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 35.8 мянга буюу 8.8 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 27.3 мянга буюу 10.4 хувь, төсөвт байгууллагынх 8.5 мянга буюу 5.9 хувиар нэмэгджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
нараа:
Төсөвт байгууллагынх нэмэгдэлгүй яахав дээ Хуучин 1 хийж байсан ажлыг одоо 3 хүн хийж байгаа юм чинь. Яаж ийгээд л орон тоо гаргаад ирж ах дуу хамаатан саднаа ажилд оруулж байгаа юм даа
2013-03-11