Хойд Солонгосын ажилчид 55 мянган воны цалинтай
Өмнөд Солонгос улстай байгуулсан Энхийн гэрээгээ цуцалсан Хойд Солонгос улсын газар нутагт байх 2 Солонгосын худалдааны чөлөөт бүс Кесонгкунгдан хэвийн ажилласаар байна.
Өмнөд Солонгос улсыг усан далай болгоно хэмээн сүрдүүлсээр байгаа хэдий өчигдөр л гэхэд дээрх худалдааны бүс рүү урьдын адилаар Өмнөдийн 567 машин , 800 гаруй ажилтан орж ажлаа үргэлжлүүлсэн байна. 2007 оны 10 сард ашиглалтанд орсон Кесонгкунгданд одоогийн байдлаар Өмнөд Солонгосын 93 компаний харъяа үйлдвэрүүдэд Хойд Солонгосын 38594 ажилчин ажиллаж , сардаа 55 мянган воны цалинг авч байгаа ажээ. Тэд ажлын 5 өдөр , өдрийн 8 цагаар ажиллахдаа өдөр 1 удаа хоолтой, оройд цайны цагтай байдаг ба ажилдаа тусгай автобусаар зөөлгөдөг хэдий ч сарынхаа цалинг өөрсдийнхөө нэр дээр авдаггүй тул үндсэн цалингаасаа хэдийг нь гар дээрээ авдаг нь тодорхой биш гэнэ.

Хойд Солонгос улс эдгээр ажилчдын цалингаас л гэхэд жилдээ 90 сая доллар олдог бол өдөрт 30 гаруй гадаадын онгоц дамжин өнгөрдөг агаарын замаа түрээслүүлсний хөлсөнд нэг онгоцноос нэг удаадаа 305~890 доллар, жилдээ 6~9 сая доллар олдог байна. Энэ бүхнээ үзвэл Хойд Солонгосын удирдлагууд айлган сүрдүүлэхээс өөр ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй гэсэн дүгнэлт гараад байгаа ба хэрвээ тэд зэвсэг хэрэглэн гадаадтай харилцах гэрээгээ цуцалбал эдийн засгийн хүнд байдалд орж иргэдээ ч тэжээж чадахгүйд хүрэх ажээ.
Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ