Найрагч бүсгүйчүүдийн “Хаврын урилга”
2013-03-12

Тусгаар тогтнолын ордонд Найрагч бүсгүйчүүдийн “Хаврын урилга” тоглолт энэ сарын 18-нд болно. Энэхүү тоглолтыг шинэ мянгантай зэрэгцэн утга зохиолд хөл тавьж, бүтээлүүдээ дэлгэсэн залуу уран бүтээлч бүсгүйчүүд хийж байгаа аж. Аливаа урлагийн суурь нь бүгд л утга зохиол, яруу найраг байдаг. Бид зөвхөн дууг, киног, жүжгийг үзэж дассан бол энэ удаад жинхэнэ яруу найраг тэдгээрийг хэрхэн чимдэгийг хүмүүст мэдрүүлэхийг зорьж байгаа гэнэ. Урин сайхан цагийн урилгыг найрагч бүсгүйчүүд маань нүүдлийн шувуудаас өрсөн эх орондоо тээн авч ирж байгаа гэдэг билэгдлээр тоглолтоо ийн нэрлэсэн аж. Уран бүтээлч бүсгүйчүүдийн хувьд утга зохиолд өөр өөрийн өнгө төрхийг тодорхойлж, өөрийн гэсэн утга уянгын шүлэг бүтээлүүдээ өргөн барьсаар арав гаруй жилийг нэгэнт үдсэн зохиолч, яруу найрагчид юм. Тийм учраас энэ хаврын салхийг хамтарсан тоглолтоороо хагалж, найраг эгшгийн цэнгэлийг үзэгч, уншигчиддаа амтлуулахыг зорьжээ. Өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар тус нэгдлийн залуус “Төгөлдөр гоо” нэртэй тоглолтыг нийт эмэгтэйчүүддээ зориулан тоглосон нь үзэгчдэд бүсгүй найрагчдын тоглолтыг үзэх хүлээлт үүсгээд байсан юм. Уг тоглолтын дараа хөдөө орон нутгуудаар энэхүү тоглолтуудаа толилуулаач гэсэн хүсэлтүүд олноороо ирэх болжээ. Хавар, хайр хоёрыг ихэрлүүлэн эрчүүдээ баярлуулахаар зэхэж байгаа найрагч, зохиолч долоон бүсгүйн тоглолтын заллага үзэгчдийн анхаарлын төвд хэдийнээ орсон гэнэ шүү. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
yun adilkhan hyyhnyyd ve?
2013-03-13
jjjjjiiiii:
bayr hurgie busguichuudee ochij uznee
2013-03-12