“Аян замын тэмдэглэл ном гарчээ
2013-03-13

Хүүхэд залуучуудын танин мэдэхүйн “Аян замын тэмдэглэл” таван цуврал номын эхний I, II боть ном хэвлэгдэж уншигч олны гар дээр очлоо.

Монгол Улсад биеийн тамир спорт, олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг цэцэглүүлэн хөгжүүлэх ариун үйлст өөрийн ухамсарт амьдралаа 1964 оноос эхлэн зориулсан, Монгол улсын шигшээ баг, тамирчдыг тив дэлхий, олимпийн их наадмуудад амжилттай оролцуулахад жинтэй хувь нэмрээ оруулсан самбо, жүдо, сонгомол болон чөлөөт бөхийн барилдааны шигшээ багийн эмч, хэлмэрч, сурвалжлагч, олон улсын сэтгүүлч, шатар, байт сур, гүйлт, уулын спортын мастер, нэртэй явган аялагч, домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн Хүгдүүд овогтой Ичинноровын Дэндэвийн хойч үедээ бичиж үлдээсэн тэмдэглэлээс үр хүүхдүүд нь түүвэрлэн эмхтгэн гаргажээ. И.Дэндэв агсан нь Монголын Спортын 1960-1980-аад оны алтан үеийн тамирчдын багийн эмчээр ажиллаж байхдаа тэднийхээ жаргал, зовлонг бие сэтгэлээрээ мэдэрч, олимп, тивийн наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд багийн эмч, хэлмэрч, сурвалжлагчийн үүргийг давхар гүйцэтгэж явахдаа тамирчин хүний ялах, ялагдах үеийн сэтгэл зүй, тэрчлэн бусад орны алдарт тамирчин, дасгалжуулагчдын сэтгэгдэл, ард түмнүүдийн ахуй амьдралын онцлог, ёс заншил, түүх дурсгал, шашин шүтлэгийн талаар олон арван нийтлэл сурвалжлага бичиж хойч үедээ үлдээсэн юм (1967 оны Мехикогийн зуны XIX олимпийн тоглолтын өмнөх III тоглолт, 1968 оны Греноблийн өвлийн X Олимп, 1976 оны Монреалын зуны XXI олимп, 1971 оны Токиогийн идэрчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1974 оны Стамбулын Ази тивийн VII их наадам, 1978 онд Азийн VIII тоглолт (Бангкок хот), 1984 оны Торехоны (Испани) идэрчүүдийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 1990 онд Итали, Японд зохиогдсон чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн). Мөн зохиогчийн тамирчидтай ажиллаж, гадаад дотоодод явж байх хугацаандаа өөрийн орны болон зэрлэг ан амьтан, ургамал, байгаль экологийн асуудлыг хөндсөн сэдвээр олон тооны өгүүллэг, нийтлэл, сурвалжлагыг бичиж, монголын өдөр тутмын сонин, хэвлэлд хэвлүүлсэн бүтээлээс нь түүвэрлэн нэгтгэж, уншигч та бүхэндээ өргөн барьж байна.

И.Дэндэв агсны туулж өнгөрүүлсэн амьдралын арвин баялаг түүхэн замнал, хичээл зүтгэл, адал явдлын талаар өгүүлсэн “Аян замын тэмдэглэл” энэхүү цуврал боть номууд манай ирээдүй болсон шинэ үеийнхэнд сайхан үлгэр дуурайлал болж, хүүхэд залуучуудад хүмүүжлийн маш их ач холбогдолтой, дэлхийн бөмбөрцгийн хаана нь юу байдаг, явган аялалаар явахад ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байсан, хөдөлгөөн хүний амьдралд хэр чухал гэх мэт олон талын мэдлэг олгоход тустай ном болно.

Хүүхэд залуучуудын танин мэдэхүйн “Аян замын тэмдэглэл” таван цуврал номын I, II боть номуудыг Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдэд 30.0 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Холбоо барих утас: 9996-3862, 9496-1514

Shuud.mn
Сонин хачин
HMhm:
huuli jurmaa bariachee Sait ezemshigdee burtgeltei bolooch!!!!!
2013-03-15
njiu:
hjkk
2013-03-15