Их хэмжээний тарваганы арьс хураав
2013-03-14

Өчигдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын хяналтын бүсээр дамжин Хятад  улсад гарах гэж байсан ачааны автомашинд гаалийн улсын байцаагч нар эрсдэл тооцсоны үндсэнд нарийвчилсан үзлэг шалгалт хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн таслан зогсоожээ. Тус ачааны автомашины эзэмшигч нь МУ-ын иргэн бөгөөд автомашиныхаа хянах самбарын арын зай хөндийд урьдаас бэлтгэсэн 568 ширхэг ширхэг тарваганы арьсыг нууж хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан байна.. Байгаль орчны сайдын тушаалаар тарвагыг агнах болон улсын хилээр гаргахыг хориглосон бөгөөд их хэмжээний тарваганы арьсыг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй хэмээн Гаалийн байгууллагаас хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
ахмадаас:
мөнгөтэй юмуу эсвэл порно юмуу
2013-03-14
иргэн:
мөнгөнд нь болсон уу
2013-03-14