
Налайх дүүргийн банкинд дээрэм хийхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, таксины жолоочийг барьцаалсан хэрэгт татагдсан А.Бат-Ялалтыг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх байсан ч хойшиллоо. Өмнө нь шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй бол өнөөдөр мөн л ирээгүй байна.
Тиймээс шүүх хурал ирэх сарын 5-ныг хүртэл хойшилжээ. А.Бат-Ялалтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
Д.Цэцэг