МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг суллажээ

Түүнийг тус хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарын хамт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150.2 буюу Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 265.2 буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулсан гэсэн үндэслэлээр хариуцлагад татжээ.
АТГ-аас Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нарыг Олон улсын олимпийн хорооноос төдийгүй Монгол Улсын Засгийн газраас Монголын тамирчдын бэлтгэл сургуулиалт, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зарцуулах зориулалтаар өгсөн мөнгийг “Тамирчин” гэх сувилалын дансаар дамжуулан гаргаж авсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж эхлээд байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ