Орост мансууруулах бодис хэрэглэдэг найман сая хүн байдаг
2013-03-18

Орост мансууруулах бодис хэрэглэдэг найман сая орчим хүн байдгаас, сурагчдын 7-20 хувь мансууруулах бодис хэрэглэж үзсэнийг Оросын мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих  албаны захирал Виктор Иванов тэмдэглэжээ. “Урьд нь баривчлагдаж байсан 400 мянган хүн тус албаны бүртгэлд байдаг юм. Мансууруулах бодистой холбоо бүхий гэмт хэргээр жил бүр ойлцоогоор 100-200 мянган хүн эрүүгийн хариуцлагад татагддаг” гэж тэр телевизийн “Россия-1” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан байна. Мансууруулах бодисын эсрэг тэмцэх асуудлыг тухайд гэвэл зөвхөн гэсгээх арга хэмжээгээр асуудлыг шийдвэрлэхгүй гэж Иванов хүлээн зөвшөөрөөд “хэрвээ бид бүгдэд  (мансуурагчдад) нь хорих ял оноолоо ч,  тэднийг эмчилж хүчрэхгүй” гэж онцлон тэмдэглэжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
huhuhuu:
huurhii deee sunuj yavaa umshdee
2013-03-18