
Иран улсын Шираз хотноо үргэлжилж буй Дэлхийн тулааны урлагийн АШТ-ий “TAO” төрлийн 64 кг-д хүч сорьсон манай тамирчин, 23 настай Бүрэнбаатарын Туяасайхан алтан медаль хүртлээ. Тэквондогийн шигшээ багийн тамирчин тэрбээр Ираны үндэсний бие хамгаалах спорт “TAO”-гийн тэмцээнд эхлээд хийлж, дараа нь Канад, Ираны тамирчдыг ялснаар дэлхийн аварга болсон байна. Б.Туяасайханд алтан медалиас гадна “Turkish Airlines” онгоцоор Улаанбаатараас дэлхийн аль ч чиглэлд үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгээр шагнажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ