Монгол Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хуралдаж байна
2013-03-18

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын 15 дугаар хуралдаан энэ сарын 17-21-ний өдрүүдэд Ханой хотноо болж байна. ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Вьетнамын хэсгийн дарга, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Гао Дык Фат нар энэ сарын 18-нд хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцлоо. Хэлэлцээний үеэр хоёр тал хоёр орны харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан тохиролцов. Комиссын хуралдааны хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Вьетнамын Үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Шадар сайд Хоанг Чунг Хай, Үйлдвэр, худалдааны сайд  Ву Хую Хоанг нартай тус тус уулзаж, Вьетнамын хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн цогцолбортой танилцах юм. Түүнчлэн, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн  хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны протокол, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСВУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2012-2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зурах аж хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлээ.
Shuud.mn
Сонин хачин
Magnai:
Za ingeed Veitnamiin Har tamhinii mafiinhan orj irlee dee.
2013-03-18