Ногоон цай, кофе зүрх-судасны өвчин тусах магадлалыг бууруулдаг
Ногоон цай болон кофе тогтмол уух нь шигдээс, цус харвалт зэрэг зүрх-судасны бусад өвчин тусах эрсдэлийг нэлээд бууруулдаг байна. Японы анагаах ухааны тэргүүлэх хоёр төвийн явуулсан судалгааны дүн үүнийг харуулж байна. Шинжээчид нийт орны хэмжээнд 45-74 хүртэл насны 82 мянган хүнийг 13 жил ажиглажээ.
Туршилтыг Токиогийн үндэсний хавдар судлалын төв болон Осака хотын тархи, зүрх-судасны судалгааны үндэсний төвд хийсэн байна. Ажиглалт хийсэн хугацаанд судалгаанд хамрагдсан нийт хүнээс 3500 орчим хүн шигдээс, тархины цус харвалт болон бусад төрлийн цус харвалт зэрэг зүрх-судасны ноцтой өвчин тусчээ.
Гэвч өдөрт наанадаж нэг аяга ногоон цай ууж байсан хүмүүсийн дунд ийм өвчин тусах эрсдэл ногоон цай огт ууж байгаагүй хүмүүсийг бодвол наснаас хамааралтайгаар 22-35 хувиар бага байжээ. Долоо хоногт 3-6 хүртэл аяга кофе уух нь зохих эмгэг үүсэх магадлалыг 11-20 хувиар бууруулсан байна.
Японы мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ нь ногоон цай судсыг хэвийн байлгахад тусалж, харин кофе нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдагтай холбоотой ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ