Дэлхийд нойрны өдрийг тэмдэглэв
2013-03-18

Олон улсын анагаах ухааны нийгэмлэг Дэлхийн нойрны өдрийг өнгөрсөн баасан гаригт  тэмдэглэв. Ийм өдрийг 2008 оноос тэмдэглэж байгаа юм. Нойрны асуудал болон түүний анагаах ухаан, боловсрол, нийгмийн талд олон нийтийн анхаарлыг хандуулах нь уг арга хэмжээний гол зорилго юм.

Нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, соёлын түвшингээс үл хамааран хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг гэж үздэг.  Насанд хүрсэн хүний унтах зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг.

Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхнийг бодвол,  оюуны хувьд өдрийн туршид  илүү эрчимтэй  ажилладаг учир тэд шөнөдөө илүү удаан унтах шаардлагатай байдаг байна. Америкийн Умард Каролина муж улсын Дьюкийн их сургуулийн сэтгэл судлаачид ийм дүгнэлт хийжээ.

Гэртээ, ажил дээр, найз нөхдийн дунд, амарч байх үед болон хариуцлагатай хурал зөвлөгөөн дээр хүн хэзээ ч нойрондоо дийлдэж болно.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
амараа:
зөв нойо чухал ээлжийн ажил дээр нойргүй хонохоор бие муутай болж байна,нойр нөхөгдөх болов у
2014-03-14
амараа:
зөв нойо чухал ээлжийн ажил дээр нойргүй хонохоор бие муутай болж байна,нойр нөхөгдөх болов у
2014-03-14
goeoo:
goe nitlel bna xvmvvcee cain yntaj amap ch bai ypt naclan chvv
2013-03-19