
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчсөн болон хурд хэтрүүлэн давхисан жолооч нарын тээврийн хэрэгсэлийн дугаарыг ирүүллээ. Энэ өдөр гэрэл дохион зөрчин хөдөлгөөнд оролцсон 196 тохиолдол бүртгэгдсэнээс 4924 УНС, 5581 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нар 2-3 удаа дүрэм зөрчсөн байна.

Мөн хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 202 тохиолдол бүртгэгдсэнээс 1306 УНЦ, 3001 УНҮ, 4851 УНР зэрэг тээврийн хэрэгслийн жолооч нар 72 км/ц-аас дээш хурдалжээ. Харин 0789 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч шөнийн 00.17 цагийн үед хотын хөдөлгөөнд оролцохдоо 76 км/ц, 04.37 цагийн үед 92 км/ц-ийн хурдтайгаар давхисан аж. Иймд дээрх зөрчил гаргасан жолооч нарын үйлдлийг ЗЦГ-т мэдэгдэж, зохих хариуцлагыг тооцох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ