Монгол, Вьетнамын засгийн газар хоорондын хуралдаан болж байна
2013-03-20

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 15 дугаар хуралдаан энэ сарын 17-21-ний өдрүүдэд Ханой хотод болж байна. Энэхүү хуралдаанаар талууд өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн төлөвийн талаар харилцан мэдээлэл хийж, хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох юм. Тус хуралдаанд Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалан оролцож буй бөгөөд Монголын тал хоёр улсын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд хооронд харилцаа, холбоо тогтоож хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль, эрхзүйн  шинэчлэл, мэргэжилтэй ажилтан бэлтгэх болон хөдөлмөр зуучлалын асуудлаар харилцан туршлага судлах, мөн өрхийн үйлдвэрлэл, хоршоолол, бичил бизнесийг дэмжих чиглэлээр дараах саналыг дэвшүүлэх аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин