Барилга угсралтын үйл ажиллагаанд шалгалт хийжээ
2011-11-10

Монгол Улсын засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан барилга угсралтын болон барилгын материалын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 386 захирамж гарсан бөгөөд уг захирамжийн дагуу барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг НМХГ-ын Хан-уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хан-Уул дүүргийн Нийгмийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран 10 дугаар сарын 20-28-ны хооронд шалгасан байна. Дээрх шалгалтанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 36 аж ахуйн нэгж хамрагджээ. Шалгалтын явцад аж ахуйн нэгжүүдэд баригдаж буй барилгын гадна талаар хамгаалалтын шат, тор, давцан таатаагүй, лифтны хонгилыг бөглөөгүй, анхааруулах дохио санамж байршуулдаггүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгдөггүй, ажилчдад ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл олгодоггүй, ажилчдын ахуйн байр хувцас солих, хооллох, түр амрах байр эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байлаа. Шалгалтаар нийт 11 аж ахуйн нэгжид 2.550.000 төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна.
Shuud.mn
Сонин хачин