”Эвертон” наймаа хийх мөнгөгүй
2010-12-28

“Эвертон” хөрөнгө мөнгөний хувьд тун хязгаарлагдмал баг гэдгийг хөлбөмбөгийн ертөнц андахгүй. Гэлээ ч тэднийг шинэ тоглогч худалдаж авах гэж буй тухай зар тархсаар л байдаг. Энэ өвөл тэднийг хэд хэдэн томоохон наймаа хийх гэж буй тухай цуу тарсаны дараа “Эвертон”-ы дасгалжуулагч Дэвид Мойес багийнхаа үнэн байдлын тухай тун гунигтай өгүүлжээ. “Бидэнд хэн нэгнийг авах мөнгө байхгүй. Гэхдээ зээлээр тоглогч авч болох юм. Уг нь төвийн довтлогч авч чадвал хэрэгтэй байна. Бидний үнэн царай ийм л байна” гэжээ. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин