
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нь Хар тамхины хэргээр шалгагдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ.
Тэрбээр хоригдож байх хугацаандаа буюу өнгөрсөн бямба гарагт өөрийгөө шатаахыг завджээ.
Уг үйлдлийг нь хорих ангийн ажилтнууд цаг алдалгүй таслан зогсоосон байна. Одоогоор Баабар гуравдугаар зэргийн түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэрбээр мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, худалдахыг завдсан хэрэгт татагдан хоригдож байсан бөгөөд өнөөдөр шүүх хурал нь болох байсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ