Орос улс Хятадын тэвэрт орж байна
2013-03-24

Орос улс Өрнөдөөс нүүр буруулж, Дорнодыг  улам  сонирхон харах болж байна. Саяхан Киприйн сангийн сайдад санхүүгийн тусламж үзүүлэхээс эрс татгалзан, түүнийг үдсэн. Харин төрийн айлчлал хийхээр Орост ирсэн БНХАУ-ын дарга Ши Зиньпинг тэд хөл алдан угтлаа. Үүний зэрэгцээ энэ нь хятадын шинэ төрийн тэргүүний хилийн чанадад хийж буй эхний айлчлал юм.

“Энэ бол чухал үйл явдал. Хятадын шинэ удирдлага, Оросын удирдлагын эхний уулзалт. Бид үүнд баяртай байгаагийн сацуу,  хамтын төсөл төлөвлөгөө хэрэгжүүлэх үүднээс танай оронд их талархалтай, урам зоригтой хандаж байна” гэж Оросын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин өмнө нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Янтай уулзахдаа дурджээ.

Кипрчүүдийг бодвол, хятадууд мөнгө гуйж ирээгүй нь мэдээж. Харин  энэ айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан 9 хэлэлцээрийн заримд нь Оросын эдийн засагт Хятад  шууд хөрөнгө оруулахаар заасан байна. Тухайлбал, Хятадын хөгжлийн банк  Оросын дорнод нутагт нүүрс олборлох En-Group болон “Шенхуа групп”-ийн хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд 2 тэрбум ам.доллар гаргах ажээ.  Хэлэлцээрт  нүүрсний эрэл хайгуул хийж, олборлож, боловсруулах төдийгүй,  дагалдах дэд бүтэц, тухайлбал төмөр зам, автын зам, төслийг цахилгаанаар хангахын тулд цахилгаан станц барихаар заажээ.

En-Group-ийн ерөнхий захирал Артем Волынец “Орос улс нүүрсний нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог. Үүний ихээхэн хэсэг нь Дорнод Сибирь, Алс дорнодод, өөрөөр хэлвэл дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч болон нүүрс импортлогч гол орнуудын нэг болох Хятадад ойрхон байгаа” хэмээн тэмдэглэжээ.

Мөн ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолой тавихад хятадын зээлийг татах асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцээний төгсгөлд “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер “Хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойн салааг Хятадад барих бөгөөд эхний үед нийлүүлэх хийний хэмжээ 38 тэрбум шоо метр, дараа нь 60 тэрбум цоо метрт хүрч магадгүй юм. Оросоос Хятадад  хий нийлүүлэх ажил 2018 онд эхэлнэ” гэж тэр хэлсэн байна.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
yadaj zuv bich l de manaihaan
2013-03-26
Зочин:
Япон, Солонгос руугаа боловсруулж гаргахаа бодох нь зөв бхаа.
2013-03-25
Зочин:
Энэнд ач холбогдол өгөх хэрэггүй. Түүхийгээр нь зөөх ашиггүй болж бна гэсэн үг. Тиймээс үйлдвэрээ эртхэн бодсон нь дээр
2013-03-25
Зочин:
Япон, Солонгос руугаа боловсруулж гаргахаа бодох нь зөв бхаа.
томууд:
эдний цаана бидний амьдрал яригдаж байж магд л юм гэхдээ 2-хон тэрбум доллар ярих гэж очисон гэж үү
2013-03-25
МОНГОЛ:
ҮНЭН ЮМ БИЧЖЭЭ. БҮТЭЭГХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ ТҮҮХИЙ ЭДЭЭ ЗӨӨГӨӨД ИХ ОРОС ДУУСЧЭЭ
2013-03-25
zochin:
Энэ 2 гүрний дунд ухаалга дипломат бодлого явуулах хэрэгтэй л дэ. Манайхан ихэнхи л цээжээ дэлдээд өөрсдөө хөгжих юм шиг орлилдож байж тэгээд дуусах биз дэ.
2013-03-25
vjhcvjhvmhv:
Yun heden myanga zyanga we?
2013-03-25
babaja:
heden myangan jiliin tursh mongolchuudiin esreg hort yavuulga huivaldaan hiiseer irsen urid hoit hoyor horshiin toriin bodlogo tun ih ayultai
2013-03-25
vjhcvjhvmhv:
Yun heden myanga zyanga we?
яая гэхэв:
эд сайдаад манайд муу болно гэнэ одоо яая гэхэв дэ ганц 2 том ордоороо пээдэлзээд байхад энэ 2 чинь манайхыг тойруулаад л тэврэлдчихнэ шдэ хийн хоолойг манайхаар дайруулбал дөхөм гэтэл эд газрын холыг биш манайх шиг залхуунуудыг тоохгүйдээ тойруулаад тавьчихаж байна өөрсөддөө л гомдоод сууж байя
2013-03-25
Bata:
Орос Хятадын худалдааны эргэлт 90 тэрбум болоод байна. Энэ 2 их найзархах тусам манайд муу
2013-03-25