Дуут дохио дуугаргахгүй байхыг уриалж байна
2013-03-25

 

"Автомашингүй өдөр"-ийг угтсан долоо хоног үргэлжилж байна. Энэ жилийн" Автомашингүй өдөр" нь “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа билээ.

Өчигдөр “Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр” болж, иргэд  “10,000 алхам” мини аялал хийсэн бол өнөөдөр “Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” бөгөөд Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалж байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин