Ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн жагсаал болов
2013-03-25

 

Парисын төв гудамжинд олон мянган хүн цуглан ижил хүйстнүүдийн гэрлэлт,  тэднийг хүүхэд үрчлэн авахыг хуульчлахын эсрэг жагсчээ. Жагсаал голчлон парисын“Arc de Triomphe” гудамжинд болсон байна. Цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон зодооны хэрэгсэл ашиглажээ. Улмаар байдал улам ширүүсэх хандлагатай болсон учир цагдаа болон хүчнийхнийг нэмж хүчээ зузаатгасны эцэст жагсаалыг тараасан байна. Жагсаалд оролцогчид том самбарт “Бид ажил хөдөлмөр хүсэж байна. Бид ижил хүйстэн хүсээгүй” хэмээх лоозон барьж, эрх баригчдад хандан үг хэлж байгаа.

Өнгөрсөн хоёрдугаар сараас францад ижил хүйстнүүд гэрлэх эрхтэй болсон. Тэдний дараачийн хүсэл нь хүүхэд үрчилж авах аж. Тиймээс тэдгээр хүмүүст хүүхэд үрчлэх эрхийн асуудлаар эрх баригчдын дунд маргаан үүсээд байгаа. Түүнчлэн ард иргэдийн ихээхэн дургүйцэлтэй тулгарч байгаа нь уг асуудал нэлээд хүндхэн шийдэгдэнэ гэж таамаглаж байна.

Францад өмнө нь ижил хүйстнүүдийн  гэрэлт болоод тэдгээрийн эрхийн асуудлыг харьцангуй дэмждэг байсан. Гэвч сүүлийн  жилүүдэд энэ тоо багасч, эсэргүүцэх хандлага ихсэх болжээ.

Э.Мөнхнасан

Shuud.mn
Сонин хачин