Баянзүрх дүүргийн засаг ноёд ар араасаа АТГ-т шалгагдаж байна
2013-03-25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг гэр хорооллын оршин суугчдын гэрийн дулаалгын материалыг замаас нь зувчуулсан хэргээр АТГ-ын хаалга татсан. Тэгээд ч мань хүн УИХ-ын өнгөрсөн сонгуульд дошин дээрээ Д.Арвинд ялагдан тахимаа өгсөн билээ. Харин саяхан тус дүүргийн Засаг дарга бөгөөд АН-ын хорооны дарга Д.Пүрэвдавааг АТГ шалгаж эхэлсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж буй бололтой.

Д.Пүрэвдаваа нь Засаг ноёны суудалд залраад өөрийн багийг бүрдүүлэх нэрийн дор халаа сэлгээг хайр гамгүй хийж, холын дайснаас ойрын нөхөд нь илүү гай тарьж эхэлсний гор энэ гэж учир мэдэх хүмүүс үзэж буй ажээ.

Харин орон нутгийн сонгуулиар АН түүхэндээ анх удаа тус дүүрэгт ялалт байгуулсан нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Д.Арвин нарын үйл ажиллагаатай холбоотой гэж олон түмэн үздэг. Гэтэл дүүргийн Засаг даргаар томилогдсон Д.Пүрэвдаваа нь тэднийхээ нэрийг хугалан шалгагдаж эхэлсэн нь эрхэм гишүүдийн унтууцлыг ихээр хүргэжээ.

Г.Болор
Shuud.mn
Сонин хачин
Äàâàà:
áè àæëàà ºãºå ò¿ð õ¿ëýý õ¿íäýòãýí ¸ñîëñîí Ï¿ðýâäàâàà
2013-03-26
ҮНЭН ЯЛНА:
ПҮРЭВДАВААГЫН ТУН ЗӨВ.НААД МАН-ЫН ЦӨӨВӨР ЧОНО ШИГ ХЭСГИЙН АХЛАГЧ УХУУЛАГЧ НАР ЧИНЬ АЖИЛЫГ ЧИНЬ НУРААЖ НУРУУНААС ХУТГА ШААНА ШҮҮ.СОНГУУЛЫН ӨМНӨ ШӨНӨ ШАР ХАДНЫ ЭМНЭЛЭГИЙН УРД ТАЛААР,ЭРДЭНЭТОЛГОЙГООР МАН-ЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАР ШӨНӨ АЙЛУУДААР МӨНГӨ ТАРААЖ САНАЛ ХУДАЛДАЖ АВЧ БАЙГААД БАРИГДСАН БИЧЛЭГ СОНГУУЛЫН ӨДӨР ОРОН ДАЯАР ОЛОН ТВ-ЭЭР ГАРСАН ШҮҮ ДЭЭ.ТЭР МӨНГӨ ТАРААСАН ХҮМҮҮС НЬ ДАН МАН-ЫН УХУУЛАГ,ТУХАЙН ХОРОО ХОРООНЫ ХЭСГИЙН АХЛАГЧ НАР БАЙСАН НЬ БЗД-ИЙН ЦАГДААГЫН ТЭР ШӨНИЙН БҮРТГЭЛД ЗУРАГ ОВОГ НЭРТЭЙГЭЭ БАЙГАА ШҮҮ.ТЭД НАР 49-59 УНЛ БИЛҮҮ НОГООН МИКРОГООР ЗУГТААЖ ЗУГТААЖ СҮҮЛД НЬ ЭМНЭЛЭГИЙН 3-Р ГУДМАНД АН-ЫН НЭР ДЭВШИГЧ НАРЫН ЭРГҮҮЛИЙН МАШИНУУДАД ӨМНӨ ХОЙНООСОО ХАШИГДАЖ БАРИГДСАН ТЭМДЭГЛЭЛ ЦАГДАА ДЭЭР БАЙГАА.НААД МАН-ЫН УГААДАСНЫ ХАВНУУДАА БҮГДИЙГ НЬ СОЛИОРОЙ.АМЖИЛТ ХҮСЬЕ.ҮНЭН ЯЛНА.БАНДАН ПАД
2013-03-25
Пүрэвдаваа:
би гэмээ ойлголоо. надад чадвар мэдлэг дутлаа. миний буруу. би ажлаа өөр хүнд шилжүүллээ
2013-03-25
намуун:
Хайран сайхан намын нэр гутаасан эргүү амьтан вэ. Пүрэвдавааг БЗД Ан -д хэдэн жил болсныг нь , юухийж бүтээснийг нь асуувал хариулт байхгүй
2013-03-25
ханд:
намаараа талцахаа одоо боль чадварлаг хүн тавих хэрэгтэй байсан юм даа
2013-03-25
болд:
наад хүн чинь мэдлэг муу даа
2013-03-25
нямаа:
намаараа талцахаа болиод мэргэжл ийн ур чадвартай хүмүүсийг ажиллуулан ард иргэдийн амьжаргааг сайжруулах олон асуудлыг хиймээр байх юм даа ардчиллынхан ерэн зургаан онд гарч ирээд улсын сан хөмрөгийг хоосолсон шигээ бүх л зүйлд мөнгөтэй баян юм шиг загнаад байгаа нь юу л ерлоод байгаа бол доо энэ албан тушаалын дайнаа болимоор юмаа юу ч хийж чадахгүй ажлын туршлага дадлагагүй хүмүүс ю м хийх вэ
2013-03-25