“Усан цэрэг Папай"-н хөшөө сүндэрлэв
2013-03-26

  1937 оны энэ өдөр дэлхийд хамгийн анх удаа зурмал киноны баатарт хөшөө босгосон байна. АНУ-ын Техас мужийн Кристалл хотноо усан цэрэг Папайд тэрхүү хөшөөг босгожээ. Папай идээд хүч ордог шпинат ногоо ургуулдаг фермерүүд хөшөөний мөнгийг цуглуулсан байна. Энэ зурмал кино гарч ирсний дараа Америкт консервалсан шпинатын хэрэглээ 30 хувиар өссөн байлаа. Усан цэрэг Папайг “Thimble Theatre” комиксийг бүтээсэн Элзи Сегар бий болгожээ. Папайд тохиолдсон адал явдлын тухай мультфильм нь одоогоос 80 жилийн тэртээ буюу 1933 оноос гарч эхэлсэн ба түүний бүх киног Нью-Йоркийн “Fleischer Studios” урланд хийсэн гэдэг. 2003 он. Одоогоос яг 10 жилийн өмнөх 3-р сарын 26-ны өдөр Улаан нүдэн гариг дээр том хэмжээтэй хөлдүү далайг илрүүлсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар таван сая орчим жилийн өмнө 800х900 км талбайг ус живүүлсний дараа хөлдөн мөс гадаргыг бүрхсэн байна. “Улаан нүдэн гаригт амьдрал байна уу гэдэг шинжлэх ухаанд тодорхойгүй” зүгээр л нэг үг юм. Дөнгөж 6000 жилийн өмнө Сахарын элсэн цөлд гол мөрөн урсан ой шуугиж байсан гэдгийг мэдэх хүн байгаа гэж үү? Улаан нүдэн гариг дэлхийн хамт агуу мөсжилтийн эринийг давсан бололтой. Харин дэлхийн мөсжилт дөнгөж 12-13 мянган жилийн настай. Улаан нүдэн гаригт ус их байсныг сансрын аппаратуудаас авсан гэрэл зурагт тод харагдана. Уг гаригийн хөлдсөн мөс гол одоо улаан соронзонт элсэнд дарагдсан бололтой. Эх сурвалж “ТВ 7 хоног” сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин
turuu:
Papayg ih uzdeg bj billee. Goy huuhheldei. Gehdee shpinat gej yamar nogoo bdag yum. Orchuulaad bichihej boloogui yumuu. Chadahgui bol angilaar ni bicheechee. Deer ni ene ulaan nuden garig ene sedevtei yamar yugaaraa holbootoig oilgosongui. Setguulch gej ..... yamaa.
2013-03-27