Дорнод аймагт халдварт өвчний тархалт буурахгүй байна
2013-03-26

  Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэнд-Иргэн таны оролцоо” ээлжит нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр Дорнод аймагт зохион байгуулсан байна.  Тус аймгийн 300 орчим оршин суугч оролцсон энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд илтгэл тавьж, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах арга замын талаар иргэдтэй санал бодлоо хуваалцжээ. Дорнод аймгийн хувьд осол гэмтэл, халдварт өвчин, түүн дотроо бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын шалтгаант өвчлөл тогтвортой буурахгүй, 2012 оны жилийн эцсийн байдлаар 10000 хүн амд ногдох халдварт өвчний түвшин улсын дунджаас гурав дахин их байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Иймд тус аймагт халдварт өвчин, ялангуяа БЗДХ-ын хяналтыг сайжруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр иргэдээс олон санал гомдол ирүүлсний дотор эмнэлгийн зарим тусламж үйлчилгээ төлбөртэй байгаа нь ядуу, эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн дарамт учруулдаг, эрүүл мэнддээ анхаарч, эрүүл байгааг нь урамшуулах тогтолцоо бүрдүүлэх, архи, тамхины хяналтыг чангатгах, тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай адил согтууруулах ундааны хяналтыг чангатгах шаардлагатай байна гэх мэт олон асуудлыг хөндсөн байна. Эрүүл мэндийн сайд ажлын эхний өдрөө аймгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажиллагсадтай уулзжээ. Тус аймгийн Халхгол суманд өвөлжилт хүндэрсэн, цас ихтэй байгаагийн улмаас зам боогдож, хэд хэдэн багийн хүн амтай холбоо тогтоох боломжгүй болоод байна. Ззарим багийн хүн амтай холбоо тасраад хоёр сар орчим хугацаа өнгөрч байгаа  талаар холбогдох хүмүүс Эрүүл мэндийн сайдад уламжилж, нэмэлт санхүүжилт гаргаж, зам харгуйг цэвэрлэх, улмаар хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай байгааг хэлжээ.  Уг нээлттэй хэлэлцүүлгийн дараагийх нь өнөөдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдах юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Dornotiinhon gj zurhnii hiitei gajig humuus,uvchignuud tovchignuud bhaar uvchinuusuu salaasai.ems ohid n bugd yawdaltai teriigee bh estoi zuil um shig boddog.
2013-03-27