Дүүжлэгдэж үхсэн байж магадгүй
2013-03-26

Британийн цагдаагийн байгууллага Борис Березовскийн үхлийн шалтгааныг шалгасан урьдчилсан дүнг зарлав.

“Үхэл нь дүүжлэгдсэнтэй холбоотойг Дотоод хэргийн яамны эмгэг анатомичийн хийсэн задлан шинжилгээний дүн харууллаа” гэж Темз-Вэлли тойргийн цагдаагийн байгууллагын албан ёсны сайтад мэдээлжээ. Гаднын хүчирхийллийн ямар ч ул мөр илрээгүй байна. Криминалистууд Березовскийн гэрт үргэлжлүүлэн хэдэн өдөр ажиллана. Хоруугийн болон гистологийн шинжилгээ хийсний дараа үхлийн шалтгааны тухай эцсийн дүгнэлтийг зарлана гэж цагдаагийн байгууллагын мэдээнд бас дурдсан байна.

 Даваа гарагт британийн “Гардиан” сонин олигархын гэргий асан Галина Бешаровагийн хэлснийг иш татахдаа “Березеовскийг боож алсан байж болох юм” гэж бичжээ. Олигархын үхсэн  байшинд орохыг зөвшөөрсөн Бешарова  үхлийн шалтгааны тухай өөрийн хувилбарыг дэвшүүлж, хуучин нөхрийнх нь дэргэдээс ноосон ороолт олдсон гэж мэдэгдсэн байна. “Борисыг боож алсан.

Нэг бол тэр өөрөө ингэсэн, эсвэл хэн нэг нь түүнд тусласан. Гэвч энэ нь  амиа хорлосон хэрэг гэдэгт би итгэхгүй байна. Энэ нь жам ёсны үхэл биш” гэж Бешаровагийн хэлснийг Березовскийн эртний найз нарын нэг, “Аэрофлот”-ын  ерөнхий захирал  асан  Николай Глушков дээрх сонинд өгсөн ярилцлагадаа иш татжээ.

С.Золбоо

Shuud.mn
Сонин хачин
Одноо:
нэр нүүрээ барж эх орноосоо зугтаж хүний нутагт хулгай хийсэн мөнгөөрөө амьдарсан болж буцах нүүр эрхгүй басаар нохойн үхэлээр нүгэлдээ баригдаг үхэхийн хэрэг юу байна Манай төрөөс мөнгө зөвшсан хүмүүс хойт нас энэ яваа нас үр хүүхэдээ бодож эртхэн эх орон нутагтаа сайхан байхыг бодож авсан юмаа улсад өгөөд айж эмээх юмгуй амар жимэр амьдарч чалад ухаан алга уу
2013-03-26
Зочин:
Эх орноосоо урвахаар ийм хувь заяа хүлээж байдаг. Монголчууд ч гэсэн бодох л хэрэгтэй дээ
2013-03-26