Бүс нутгийн хөрөнгө оруулалтыг татна
2013-03-26

Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпактиг хүлээн авч уузаж,  Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны бодлогын  талаар  санал солилцлоо.  Эдийн засгийн хөгжлийн яам болон НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын баг хамтарч Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны талаарх  илтгэл бэлтгэсэн.  Энэ илтгэлд эдийн засгийг төрөлжүүлэх, зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх биш бусад бүс нутагт хөрөнгө оруулалтыг татах,  хөрөнгө оруулж байгаа эх сурвалжийн хувьд нэг улсаас хараат биш байх зэрэг асуудлуудыг тусгаж оруулсан талаар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Супачай Паничпакти танилцууллаа.

Ерөнхий сайд хөрөнгө оуулалтын бодлогод дүн шинжилгээ хийж тодорхой зөвлөмж өгсөнд талархал илэрхийлээд, Монгол улс ноос ноолуур, арьс шир, сүү,  цагаан идээ, мах, махан бүтээгдхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг үндэсний брэнд бүтээгдхүүн гаргах  боломжтой салбаруудад хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих бодлого баримталж байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин