Монголын анхны дүрсжүүлсэн дуу
2013-03-27

Монголын анхны клиптэй дуу нь поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Хагацаж чадахгүй сэтгэл” дуу юм байна. Тодруулбал, уран бүтээлч нөхдийнхөө дунд “Хоовон” хэмээн алдаршсан хөгжмийн зохиолч Г.Энхбаяр 1980-аад оны сүүлчээр Ц.Түмэнбаярын “Хагацаж чадахгүй сэтгэл” шүлэгт ая тааруулж Б.Сарантуяад өгсөн аж.

Тэрбээр уг дуугаар Шанхайд болсон Азийн эстрадын дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм.

Энэ дууг Монголын уран бүтээлч залуучууд дүрсжүүлсэнээр Монголын анхны клиптэй дуу мэндэлсэн ажээ. Түүнээс хойш Ц.Түмэнбаярын “Намар оройн дуу”-нд Х.Шонхор ая тааруулж, залуу дуучин Ч.Сэлэнгэ дуулж дүрсжүүлжээ.

Мөн СУИС-ийн багш хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Мартаж чадахгүй хайр” шүлэгт ая хийж, залуу дуучин Б.Болормаа дуулснаар дээрх дуунуудыг дүрсжүүлсэн аж.

Б.Сайнаа

Shuud.mn
Сонин хачин
Арай ч дээ:
Хүмүүс түүхийг дандаа өөрсдийнхөө талд байхаар бичих юмаа. Юм болгоны анхдагч болох гээд хөөрөөд тэгдэг юм уу хаашаа юм. Ёстой түүхийг гуйвуулаад л.
2013-03-28
TANHAI KLIP:
SOYOL ERDENE, BAYAN MONGOL, ADARSUREN, TUMENDEMBEREL GUAIN MASH HIITSTEI KLIP ZONDOO. ALI DIVANGART HIISEN MANAI AYALGUU CH BAS KLIPEER BUTSEN; ZURAG AVALT MONTAJ GEED SAIN HARJ SURMAAR YUM BN LEE SHUU
2013-03-27
Tyyh:
Hudal. 1970 Hoish zundoo duug Mongol-kino yildwer bolon mongol-televiz dyrsjyylj KINO-KONTSERT NERTEI -GEER gargadag baisan!!! Ter yed clip gej nerledeggyi harin VIDEO-SKLEIKA gej nerledeg baisan!!!
2013-03-27