Н.Алтанхуяг: Иргэдэд 8-9 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно
2013-03-27

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн уламжлал ёсоор өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, ажлаа тайлагналаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

-Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувиар буурсан  гэсэн мэдээллийг өгч байна. Тэгэхээр Засгийн газрын тэргүүний хувьд манай улсын эдийн засаг ямар байна гэж дүгнэх вэ?

-Эдийн засагт нэг хүндрэл тохиолдож байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч байгаа. Энэ бол бодит зүйл. Үүнд дүн шинжилгээ хийж үзвэл өнгөрсөн оны өнөө үеэс гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ  харьцангүй багасах хандлагатай болсон.

 Дээр нь стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гарсантай холбогдон зарим гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтаа татах байдал гарсан. Засгийн газраас дүн шинжилгээ хийж стратегийн салбарт хөрөнгө оруулах хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа. Энэ нь гадаадын төрийн өмчийн компаниудыг л хязгаарласан зүйлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрт, 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг УИХ-аар оруулдаг байдлыг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж зогсооно. Ингэснээр тодорхой хэмжээнд цаашдаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаар Монголын эрхзүйн хэтийн орчин тодорхойгүй. Урьдчилж харах боломжгүй. Гэнэт нэг өдөр хуулиа өөрчлөөд байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Тиймээс эрхзүйн орчноо 3-10 жилийн хугацаанд ч гэдэг юмуу ойлгомжтой байдлаар тодорхой анхаарлаа хандуулахыг хүсдэг. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль дээр ажиллаж байгаа.

-Тавантолгойн асуудал юу болж байна?

-Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй байгаа. Одоогоор сая гаруй тонн нүүрс  хураалттай. Яагаад ийм хэмжээний нүүрс хураалттай байна гэхээр өмнөх Засгийн газрын байгуулсан  гэрээгээр нүүрсээ гаргавал алдагдалд орно. Тийм учраас алдагдалтай нүүрсээ зарах боломжгүй учраас Чалкотой гэрээ хэлцэл хийе. Алдагдалгүй, ашигтай гэрээ хэлцэл хийе гэдгийг тасралтгүй ярьж байна. Та бүхэн мэднэ. Сонгуулийн өмнө 350 сая ам.долларыг манайхан Чалкогоос авчихсан. Тэгээд нүүрсэээрээ өрөө төлнө гэсэн гэрээ хийчихсэн. Ингээд гаргасан нүүрсээ тооцвол 170 орчим сая ам.долларыг нь төлнө. Дахиад нүүрсээр төлье гэвэл 186 орчим сая ам.долларын өрөнд унана. Үүнийгээ нүүрсээр төлье гэвэл гаргах тусам алдагдалд орж байгаа учраас зогсоосон. Одоо бид  Чалкотой гэрээ хэлэлцээрээ ашигтай байдлаар хийхээр ярилцаж байна.

-Орон сууцны зургаан хувийн зээлийг зогсоохоор болсон. Үүний дараа хөнгөлттэй орон сууцны  зээлийг  иргэдэд  хэрхэн олгох вэ?

-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл буруу бодлого байсан. Баригдсан байшин нь цөөн байхад зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгоно гэж зарласан. Энэ нь нэг талаасаа төсөвд их хэмжээний алдагдал үүсгэсэн зүйл. Хоёрт, иргэдэд ашигтай зээл байгаагүй. Орон сууцны үнэ огцом өссөн. Тийм учраас энэ бодлогыг өөрчлөнө. Ойрын хугацаанд бодлогоо зарлана. Шинэ бодлогоор зургаан хувийн хүүтэй зээл болохгүй юм байна гэж үзээд  8-9 хувийн хүүтэй урт хугацаанд зээл олгох асуудлыг судалж байна. Зээл олгохдоо барьж дуусаагүй барилгад зээл олгосноос олон нийт хүнд байдалд орж байна. Хэзээ босгох нь мэдэгдэхгүй барилгад мөнгөө өгдөг буруу бодлогыг өөрчилнө. Барьж дууссан барилгад зээл олгодог болно гэсэн чиглэлээр бодлогоо томьёолж байна. Орон сууцны зээлийн асуудлыг ирэх бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар оруулна.

-Засгийн газрын ажил хааж боохоос эхлээд жигдэрч байх шиг байна. Ард түмний хүсч хүлээж байгаа ажил хэзээнээс эхлэх вэ. Тухайлбал, өрийн бондын мөнгийг томоохон төслүүдэд яаж хуваарилж байна вэ?

-Ардчилал гэдэг нэрийн дор дураараа загнаж сурсан учраас стандарт, норм, хэм хэмжээ. Түүнчлэн хүний эрх чөлөөнд  аль хүртэл  халдах уу гээд нийгэмд зохицуулах ёстой олон асуудал бий. Үүнийг Засгийн газар хийж байгаа юм биш. Иргэд өөрсдөө хийж байна. Өөрийнхөө дураар загнаж, бусдын эрхийг хүндэтгэхгүй явж ирсэн хэсэг бүлэг хүний эрхийг хөндөж байгаа нь үнэн. Тэрхүү бүлэг хүмүүс өөрчлөлтийг хааж бооно гэсэн үгээр илэрхийлж байна.  Засгийн газар хааж боосон зүйл хийгээгүй. Стандарт хэм хэмжээндээ л ажиллана.

Бондын мөнгийг Засгийн газар эхний ээлжинд дөрвөн төсөлд зарцуулна гэж шийдсэн. Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Хоёрт, Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ.

 Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Гуравт, Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна. Дөрөвт, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Эдгээр төслүүдийг санхүүжүүлнэ. Ирэх хуралдаанаар дахин нэг төслийг шийдэхээр болсон нь ноосны салбар. Бүх мөнгөө зам руу хийж болохгүй.  Тэр тусмаа үйлдвэрлэл. Дэлхийд  нэрд гарч болохуйц  ноос, ноолуурын үйлдвэр, сүүний үйлдвэрийг дэмжнэ. Хотынхон бүгд хуурай сүү ууж байгаа. Хөдөөгийнхөн ч  сүүгээ ууж чадахгүй байгаа. Түүнчлэн  оёдлын үйлдвэрийг ч дэмжиж ажиллана. Энэ нь цаашаа даавуугаа хийх  боломж бүрдэх ёстой. Ийм чиглэлээр бондын мөнгөө зарцуулна.

-Шатахууны үйлдвэрийг дотооддоо барина гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, Дархан хотод  шатахууны үйлдвэр барих асуудлыг хэр судалсан бэ?

-Газрын тосны үйлдвэрийг барих асуудлыг яриад 5-8 жил  болж байна. Дархан-Уулд өмнөх таван  жилд хийсэн судалгааг  олон талаас нь  судлаад дотооддоо ганц газрын тосны үйлдвэр барья гэж бодож байна. Хамгийн боломжтой байршил нь  Дархан-Уул гэсэн судалгаа гарсан. Хөрөнгийг нь Япон улсаас урт хугацааны зээл авч үйлдвэрээ барина гэсэн тооцоо бий. Өмнөх Засгийн газрын үед  ийм байдлаар хөрөнгөө гаргана гэж шийдсэн. Энэхүү бодлогийг бид үргэлжлүүлнэ. Засаг бүх зүйлээ хийх биш. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 10 компанийн урьж авчраад сонссон.Хоёр дахь төсөл нь хувийн хэвшлийн төсөл Дорноговь аймгийн Зүүнбаян сумд 300 гаруй тонн газрын том боловсруулах үйлдвэрийг манай компаниуд барихаар болсон.

-Тавдугаар цахилгаан станцыг барих газрын байгаль орчны үнэлгээ гарсан уу?

-Шинэчлэлийн Засгийн газар V цахилгаан станцын асуудлыг 7 удаа хэлэлцсэн. Байгаль орчны сайд С.Оюун, Эрчим хүчний сайд П.Сономпил нар тавдугаар цахилгаан станц барих газрыг байгаль орчинд хор хөнөөл багатай гэж үзсэн. Үнэлгээ хараахан гараагүй байна. Засгийн газрын хуралдаанд хамгийн сүүлд Э.Бат-Үүл даргыг авчирч V цахилгаан станцыг барих газрын асуудлыг асуусан.  Гэтэл нийслэлийнхэн зарим компанид энэ газрыг  өмчлүүлсэн байна гэсэн. Хотын захиргаанд би хэлсэн  “Газраа чөлөөл, ажлаа хий”. Үүнээс гадна Амгаланд дулааны станц барих шийдвэр гаргасан. Харин  нийслэлийнхэн орж ирээд арав гаруй тэрбум төгрөг гаргаж өгөхийг хүслээ. Газрыг нь чөлөөлнө гэнэ. Улаанбаатарт нөхцөл байдал ийм л байна. Улаанбаатарын газар бүгд эзэнтэй шүү дээ. V цахилгаан станцыг барих асуудлыг засаг шийдсэн. Нийслэл газрын асуудлаа зохицуулна.

-Хятадаас зээл аваад гүүр барина гэсэн боловч сонгуульд мөнгийг нь зарцуулсан гэсэн мэдээлэл бий тодруулаач?

-БНХАУ-ын зээл хоёр янз. Би Сангийн сайд 2005 онд хийж байхдаа гарын үсэг зурж байсан 300 саяын зээл. Тэр зээлийг аваад дууссан. Дахин 500 сая ам.долларын зээл авах тухай асуудлыг өмнөх Засгийн газар ярьсан. УИХ-аар энэхүү зээлийг авахаар шийдвэрлэсэн. Сонгуулийн үеэр зээлээс трактор авах төслийг нь хэрэгжүүлсэн. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбар зэрэгт  хөрөнгө оруулах төслийн  шийдвэр гараагүй. Аймгуудад мах комбинат барина гэсэн төсөл бий. Улсын мах комбинат барина гэж юу байх вэ гэдгийг ярьж байна. Бусад төсөл хөтөлбөрийн хувьд хэрэгжинэ.

-Газрын тосны үйлдвэр барих 600 сая ам.долларт Засгийн газар баталгаа  гаргах уу, УИХ-аас хэлэлцүүлэх үү?

-620 сая тоннын үйлдвэр 600 сая орчим ам.доллараар босно гэдэг нь олон зүйлийн харьцуулалтаар боломжийн зүйл харьцангуй хямдавтар үнэ юм.

Баталгаа гаргана гэдэг нь Ч.Улаан сайдтай ажлын хэсэг ярьж байгаа. Энэ үйлдвэр босчих юм бол бензин ДТ гаргана, Гарсан бүтээгдэхүүнийг нь барьцаалах замаар хийе гэж байгаа. Түүнээс биш Засаг шууд баталгаа гаргана гэсэн ойлголтгүй. Тэгэхээр УИХ дээр ч очилгүй шийдэхээр ярьж байгаа. Япон улсын Ерөнхий сайд ирэх бямба гарагт айлчилна. Саяхан шинэ Засгийн газар байгуулагдсан, Монгол Улсад  их ач холбогдол өгч ирж байгаа юм байна. Бид нар гарч ирээд ч хийхээр ярьсан юм биш өмнөх Засгийн газрын  үед ярьсан хоёр гол зүйл. Нэг нь нефть боловсруулах үйлдвэр, хоёр дахь Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах онгоцны буудал. Дөрөв, таван жил ярьж байгаа. Японтой энэ асуудлыг өмнөх Засгийн үед ярьсан, эхнийхийг нь бараг шийдээд байгаа. Хоёр дахь нь өртөг нь өсөөд байгаа. Барагцаагаар 300 сая ам.доллараар хийнэ гэж ярьж байсан нь одоо 400 гаруй сая ам.доллар болоод байна. Зарим ажлыг дутуу хаясан байна, шинэ юм хийнэ гэсэн. УИХ-аар 300 гаруй сая ам доллар гэж батлуулчихаад 400 болчихоод Тэгэхээр Засгийн газрын шийдэж чадахгүй болчихож байгаа юм. УИХ эхлэхээр оруулж шийдүүлэх юм. Бусад сонирхож байгаа асуудлаа ярина.

-Арева группийн охин компани Дорнод аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт явуулж, үүнээс болж мал  үхсээр байгаа. Цөмийн энергийн газраас хоргүй гэсэн дүгнэлт гаргасан. Улсын мал эмнэлгээс өөр дүгнэлт гаргадаг. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулсан юм байна, газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Гэтэл Цөмийн энергийн газрынхан юу хийгээд тэнд явж байна вэ? Үйл ажиллагаа нь зогсоох уу?

-Сонгуулийн өмнө ийм асуудал гараад Цөмийн энергийнхэн очоод “Тийм юм байхгүй” гэдэг дүгнэлт гарсан юм билээ. Дорноговь аймагт ажиллахдаа Гомбосүрэн гуайтай уулзсан, манайхан энд юу хийдэг юм бэ, Цөмийн энергийн газрынхан хэмжилт хийдэг гэсэн. Энэ хоёрын дүгнэлт зөрүүтэй гарсан, Норовсүрэн гурайтай уулзаад захирамж гаргасан. Цацрагийн хяналтынхан Мал эмнэлгийнхнийг оруулаад дээр нь шинжилж чаддаг оношилж чаддаг ямар хүмүүс байна бүгдийг оруулаад газар дээр нь ажиллуулж байна. Дүгнэлтээ нэг л гарга, Засгийн газар нотолгоогүй хөдөлгөөнгүй баримтад түшиглэж ажил хийнэ. Та нарын хүч чадал хүрэхгүй бол гадаадын лаборатори руу явуул зардал мөнгийг нь Засгийн газар гаргая гэсэн. ЗГ-ын мөрийн хөтөлбөрт хоёр юм бий. Нэг нь Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахгүй, хоёр дахь нь атомын цахилгаан станцын тухай ойлголт байхгүй. Тээр хол байгаа. Газар доорх ураныг олборлож шар нунтаг болгож болох юм гэж байгаа. Энийг шийдэх асуудал учраас нухацтай хандаж ажлын хэсэг явуулсан. Ямар нэг хөндлөнгийн юманд автахгүйгээр дүгнэлт гаргана гэж бодож байна.

-Дорноговь аймагт ажиллахад аж үйлдвэрийн цогцолбор барих гэж байна. Аймгийн Засаг даргын орлогч нь Сайншанд ундны усны хомсдолд орох гэж байна гэсэн. Эрдэмтэд судлаачид 20 гаруй жил ашиглаад ундны усны нөөц дуусна гэсэн байна лээ. Гэтэл аж үйлдвэрийн цогцолбор барих гэж байдаг. Тус аймагт хэд, хэдэн сум ундны усны хомсдолд орчихсон байна лээ?

-Ийм их эргэлзээ тээнэгэлзээ их гарч байгаа. Бид  Засаг дээр ярихдаа Сайншандын аж үйлдвэрийн ажлаа явуулъя, ус багаар шаарддаг тийм үйлдвэрүүд босох боломжтой. Нефть боловсруулах үйлдвэрийг Сайншанд дээр баривал яасан юм бэ гэхээр байршлынхаа хувьд Дарханд боломжтой гэж үзсэн. Сайншанд дээр өөрийнхөө нөхцөлд тохирсон ус бага хэрэглэдэг үйлдвэр баригдах ёстой. Ундны усны асуудлыг засгаас мөнгө гаргаад Сайншандын усан дээр 4 тэрбум төгрөг гаргачихсан хайгуул хийж байна. Өмнөговь дээр балгасын улаан нуур орчимд гүний ус нэлээд байгаа. Өмнөговийн Ухаа худгийнхан газар дороос усаа авч байгаа, Оюутолгой газрын гүнээс усаа авч байгаа. Цаашид говийн орчмын гүний усыг ингэтэл ашиглах хэрэг байна уу үгүй юу гэдэг асуудал үүсч байгаа. Шинэчлэлийн ЗГ хойд талын Сэлэнгэ, Орхон мөрөнд хиймэл нуур маягийн юм үүснэ. Хойд талд үүсч байгаа илүүдэл усыг говьд ашиглах урагшаа ашиглах төсөл хэрэгжинэ. Дэлхийн банкны мөнгөөр судалгаа тооцоо хийгээд явж байгаа.

-12 ордыг стратегийн ордоор бүртгэх гэсэн. Нэрлэхгүй юу. Оюутолгойд ажиллаж байгаа монгол залуучуудын цалин 25-30 дахин бага байгаа. Хувь нийлүүлэгчдийн хуралдааны талаар боломжтой мэдээлэл өгөхгүй юу. Иргэдийн цалин, хөлсний нэмэгдлийг хэзээнээс авч үзвэл боломжтой гэж үзэж байна вэ. Зургаан хувийн зээлийн 2000 гаруй хохирогч бий. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болж байна вэ?

-Усны бодлого газрын бодлого хоёр Ерөнхий сайдын хэмжээнд үндэсний хороо байгуулчихсан ажиллаж байгаа. Ус олон янз ундны үйлдвэрлэлийн ус гээд олон янз олон газар дамжсан учраас үндэсний хороо хариуцаж бодлого ярьж байна. Ус гэдэг корпораци байгуулсан нь илүү аж ахуйн шинжтэй ажлаа тийш нь шилжүүлсэн. . УИХ-аар баталсан тогтоолоор 15 стратегийн ордыг баталсан, цаана нь стратегийн ордод оруулж магадгүй ордуудын жагсаалт баталсан. Судалгаа тооцоог нь хийгээд Хөшөөт, Багануур, Багахангайн хажууд талд нэг нүүрсний орд байгаа юм. Судалгаа тооцоо хийгээд оруулж ирэх ёстой. Энэ ордуудыг хуулийнхаа дагуу стратегийн нөхцлийг хангаж байгаа бол УИХ  руу оруулна. Судалгаа хийж байна.

Оюутолгойд цалингийн зөрүү байгаа, гэрээнд ч заасан. Ижил мэргэжлийн ажил хийж байгаа нөхцөлд тэгэхдээ. Түүнээс инженер хийж байгаа туслах ажилтан хоёрын цалингийн зөрүүг яриагүй. Энийг хөдөлмөрийн яам зохицуулахаар ярьж байгаа.

Нэгдмэл нэг ойлголтод хүрсэн, Ерөнхийлөгч оролцож  байгаад УИХ дээрээ. Шинэчлэлийн ЗГ нэг юм шийдээд эхлүүлж байгаа нь хамтдаа суугаад Оюутолгойгоо ярьж эхэлсэн явдал. Тавантолгой дээр барих гэж байгаа цахилгаан станцын төсөл, ТЭЗҮ гаргачихсан, ярьж хэлэлцээд явж байна. Тэгэхдээ бүх юм эцэслээгүй байна. Анхны хөрөнгө оруулалт яагаад нэмэгдчих вэ гэдгийг тодруулах. Яагаад 4 тэрбум ам.доллараар яригдаж байснаа 6 тэрбум болчихов оо гэдгийг. Тайлбараа бэлдэж байгаа.

Цалин хөлсийг нэмэгдүүлэх үү гэж... эхний ээлжинд худлаа юм хөөрөгдөгөө больё. Хүмүүст л хэрэгцээтэй баймаар байна шүү дээ. Тийм байвал цалин нэмье. Тэгэхдээ цалин нэмэнгүүт түүнээс өндөр үнээр юмны үнэ өсчихвөл ямар хэрэг байх юм бэ. Тийм учраас яавал өнөөдөр байгаа юмныхаа үнийг огцом өсгөчихгүй байх вэ гэдэг бодлого явуулж байна. Энэ бодлогыг бид нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж чадвал дараачийн ээлжинд тодорхой хэмжээгээр цалингаа өсгөнө. Цалингаа өсгөхдөө зарлаж өсгөх биш, салбар бүр дээр хөдөлмөрийн бүтээмжтэй нь уялдуулж цалингаа өсгөнө гээд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт оруулчихсан байгаа. 6 хувийн зээлийн хохирогч гээд тодорхой тооны хүмүүс байгаа. ОССК, Төрийн банк тэднээс ажлын хэсэг гаргасан. Баригдсан байшин, баригдаагүй байшин хэд байна вэ гээд судалгаа тооцоог гаргасан. Зургаан хувийн зээл авъя гэж байгаа хүмүүсийг оролцуулаад ажлын хэсэг байгуулмаар байна. Адилхан л зовлонтой байгаа шүү дээ. Бид бас зургаан хувийн зээлийг шийдье.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
Naraa:
Huduu oron nutagt olgogdoh ym uu.er ni baga dund orlogotoi zaluust zoriulsan zeel gej baina uu.50 sayiin zeel avlaa gej bodohod baritsaa hurungu yah ve.uridchilgaa tulburiin ni yah ve. Huduu oron nutagt mungu mash hovor shuu de'
2013-04-15
Altanhuyg:
TEGEED 8-9 HUWITAI ZEELEE YRISAN YUMUU HAGAS SAIND ORUULNA GD BSN YASAN BE HARIU
2013-04-08
9911:
8аас 9 нь яах вэ зүгээр сарын 1 болгож өгөөч
2013-03-28
xexe:
boditoi yumnuda odoo hiij ehlehgui bol daraagiin songuuli chin neg medehed usreed orood irne dee
2013-03-28
Altanhuyagt:
Sudalj baina yarij baigaa udahgui tegne oor heleh ug alga uu ene hund archaagui yum bee yasan ichih heregteishde yasan sanaa setgel ni zovdgui yum.
2013-03-28
bas bairrnii une osgoh ni:
bas bairnii une osgoh ni turuun 6 huvii oon suutcnii zeel garaad l bairnii une suga osoo bizdee
2013-03-28
zochin:
chaddag yum bol chi benzinnii uniig buulgachihaach, medeej aldagdliig ni uuriinhuu halaasnaas uguurei, harin ch benzinii uniig chadah hemjeegeer bariad baigaa shuu, umnu ni benzin yaaj nemegdej baisniig martsan bololtoi
2013-03-28
zochin:
tegeed yu gej naadahiig chini mongoliin ariljaanii bankuudaar ergelduuleh zamaar ternii huugeer ni ulhun tulchihnu, mungu gedeg zuil chini baingiin ursgald baidag yum, hav darj hadgaldaggui yum
2013-03-28
Bat Erdene:
Altantuya jencogoos chatsaga alddag geed bgaaz kkk
2013-03-28
zochin:
zow zow demjij bna
2013-03-27
yyyyy:
haha baabariin cameriin talaar horih angiinhnii galzuu hun shig yarij bui yaria deerh altanhuyagiin yarianaas huulbarlasan yum bishuu
2013-03-27
zochin:
Dundaasaa hoish tsul aldaa, unshij duusgah gej zovloo shdee. Iim yum tavij site-nhaa ner hundiig unagaj baih gej dee
2013-03-27
зочин:
эдийн засгийн алуурчид монголд ноогдох ашгийг бүр бууруулах хуулийн төсөл хийж өгөө юу лав л эрдэмтэн мэргэжилтнээ оруулж хуулиа сайжруулах гэж байгаа гэж дуулаагүй
2013-03-27
Sangiin yam:
Bondiin huu 30 terbum bolchihood baina!!!
2013-03-27
zochin:
tegeed yu gej naadahiig chini mongoliin ariljaanii bankuudaar ergelduuleh zamaar ternii huugeer ni ulhun tulchihnu, mungu gedeg zuil chini baingiin ursgald baidag yum, hav darj hadgaldaggui yum
Edy1:
Ulger yrixa bolioche. Yasan uiddaggui ym be? Benzini une buulgachaad daraa ni bairni une buurna gej dongodooch ydaj.
2013-03-27
zochin:
chaddag yum bol chi benzinnii uniig buulgachihaach, medeej aldagdliig ni uuriinhuu halaasnaas uguurei, harin ch benzinii uniig chadah hemjeegeer bariad baigaa shuu, umnu ni benzin yaaj nemegdej baisniig martsan bololtoi
Bataaaaa:
Bitgii ard tumniig huurch zohiomol hudaldan avah chadvariig bii bolgoj oron suutsnii uniig hoorogdoh geed bai. 6% zeel gej yariad bairnii uniig hed dahin osgosnoo martsan uu.
2013-03-27
nastan:
zasgaa muulsan hun l baikh um aa ene AH d uur hun baidaggui um uu. Mun uuruu umnu zasagt baisan baikh aa bi anduuraagui bol. genet ukhaan orson hun shig l baikh um aa. Uur um ard tumen khusej baina shuu AH han. baakhan zovlon toochson uls. jaakhan uuruur setgej ajilakh chadvartai hun alga uu nuhud min ee. zagas avaad 8 sar bolloo neg ch tom shiidver garsangui ee garakh ch yanz alga. ajlaach ee odoo goor bol zasagt 3- gesen dun l tavimaar bna daa.
2013-03-27
agii:
Erin zaluuchuudiin ajiliin bairtai bolgood bairiig in zeeleer olgoh bol minii bodloor zuv gej boddog zaluuchuud ch bas hariuchlaga uurch baigaa uchiraas ted zaaval ajiliinhaa tuluu zutgene tegeed ch ajiltai l baihad zovoh yumgui zeel chin tulugduud l bn tegeed saihan amdarch baihad bolloo ene tal deer mash sain bodlogo tur zasag maan yavuulmaar bgaa yum shuu Ajiliin bairiig tsaling mash bodlogotoi togtooh heregtei Tegeed tur zasagtaa irged mash itgedeg baih yostoi tur zasag ard tumniihee batalgaa daadag l baih heregtei baigaa yum l daa
2013-03-27