Гэр хорооллыг дахин төлөвлөх компаниудын нэр өнөөдөр тодорно
2013-03-28

  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан” Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ыг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ ирүүлсэн 32  аж ахуй нэгж байгууллагын 54 саналыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг удирдах хорооны гишүүдэд танилцуулсан юм. Мөн  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын явцтай Төслийн удирдах хорооны гишүүд танилцан холбогдох албан тушаалтнуудад зохих үүрэг, чиглэлийг өглөө. Тухайлбал Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 багц ажилд оролцох саналаа ирүүлж, эхний шалгаруултад тэнцсэн аж ахуй нэгж байгууллагатай хэлцэл хийхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нарт үүрэг өглөө. Мөн аж ахуй нэгж байгууллагуудтай хийх гурван талт гэрээний төслийг яаралтай боловсруулан танилцуулахыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нарт тус тус даалгалаа. Эдгээрээс гадна энэ удаагийн хурлаар нийслэлийн Засаг, Захиргааны байгуулагуудыг шинээр байгуулахаар төлөвлөсөн хотын дэд төвийн бүсэд нүүлгэн шилжүүлэх тухай,  7-р хорооллын сонгогдсон нутаг дэвсгэрт газар чөлөөлөх асуудлын явцын талаар тус тус хэлэлцсэн юм. Ирэх сарын 1-ээс эхлэх бүтээн байгуулалтын ажлыг шалгуурт нийцсэн ямар компани хэрэгжүүлэхийг өнөөдөр олон нийт болон аж ахуй нэгжүүдэд нээлттэй зарлана гэж. Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
асуулт:
Ямар сэтгүүлч гэхээр хачин балай утгагүй юм бичдэг бнаа ямар ч үр дүн юу ч бахйгүй шүү
2013-05-06
хуугий:
Яг яаж гэдгэ бичмээр Яг ОНЬСОГО шиг хэдэн өгүүлбэр бичихээ больёо
2013-03-29