Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэнэ
Нийслэлд л гэхэд 140 арьс, ширний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт ертөө рүү нүүлгэн шилжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаад байгаа юм.
Гэвч Эмээлт өртөө нь хотоос холгүйн дээр баруун аймгуудаас хот руу чиглэсэн гол зам дайрч өнгөрдөг тул эл шийдвэрийг дахин нягтлах шаардлага тулгарсан байна. 2017 он гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлчихсэн байхаар тооцон ажиллаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ