Жүжгээс олсон орлогыг эмэгтэйчүүдийг хамгаалахад зориулна
2013-03-29

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий дахины  V-Day хөдөлгөөнд өөрчлөлтийн төлөөх залуус эмэгтэйчүүд ТББ нэгдэж "The Vagina Monologues" буюу "Үтрээний хүүрнэл" бүтээлийг Монголд гурав дахь жилдээ толилуулах гэж байна. Жүжиг энэ сарын 30,31-нд Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно. Жүжгээс олсон орлогын 90 хувийг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үндэсний хэмжээний үйл ажиллагаанд, үлдсэн хувийг V-Day аяны уриалгын дагуу One Billion Rising хүчирхийллийн эсрэг олон улсын аянд хандивлах юм байна. Энэхүү бүтээлд сайн дурын хүмүүс тоглодог юм. Зохиолч Ийв Энслерийн энэхүү жүжиг нь эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд аваачдаг аж. Дашрамд дурдахад, 2011,2012 онд Монголд V-Day аяны хүрээнд "Үтрээний хүүрнэл" бүтээлийг толилуулж нийт 15.730.580 төгрөгийн орлого олж Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон V-Day аяны уриалгын дагуу байгалийн гамшигт өртсөн Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивлажээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
jiriin neg mongol lady:
iim saihan zuil sanaachilj bgaa emegteichuuddee bayar hurgej amjilt huseye....yagaad iim humuusee nuguu grand people ntr'd nominate bolgodoggui yumb ee
2013-03-29