Өвөр Байгалд шүлхийн голомт илэрчээ

img

  Оросын Өвөр Байгалийн Калганы районы Средняя Борзя тосгоны хувийн аж ахуйтнуудын малаас үхрийн шүлхий өвчний клиникийн илрэлтэй төстэй өвчний шинж тэмдэг илэрчээ. Шүлхий мөн эсэхийг тодруулахаар амьтдын биологийн материалыг Оросын малын эрүүл мэндийг хамгаалах төвд явуулсан байна. “Калганы район нь хоёрдугаар сард “А” төрлийн шүлхий гарсан  БНХАУ-ын нутагтай хиллэдэг. Хятадаас орж ирсэн зэрлэг салаа туурайтан амьтад Оросын нутагт шүлхий үүсгэгчийг оруулж ирсэн байж болохыг” эх сурвалжууд мэдээлжээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ