
“Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй аргачлал шалгаруулах” БШУ-ны сайдын тушаал гарчээ. Уг тушаалаар олон нийтийн оролцоо, хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багшийн ажлыг үнэлж, дүгнэх арга зүйг боловсруулах , хэлэлцүүлэх, турших үр дүнг нь тооцож ажиллахыг ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Ийнхүү шилдэг туршлагыг дүгнэн ирэх зургадугаар сарын 1-ний өдөр олон нийтэд зарлан эхний гурван байр эзэлсэн туршлагыг урамшуулах аж. Ингэхдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллага, бага боловсрол болон суурь боловсрол, бүрэн дунд боловсрол гэсэн ангиллаар тус тус шалгаруулж тэргүүн байрт таван сая төгрөгийн урамшуулал олгох юм байна.
П.Наран