Б.Ганбаатарын нэрэмжит тэмцээн болно
2013-04-01

  Олон улсын хэмжээний мастер, улсын дөрвөн удаагийн аварга, кикбоксын дэлхийн цомын аварга, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт  Б.Ганбаатарын нэрэмжит зүүн бүсийн өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын -11-13-нд Сүхбаатарын аймгийн төв Баруун-Урт хотноо болох гэж байна. Б.Ганбаатар 1991 оноос боксын спортоор хичээллэж, улсын аваргаас дэлхийн аварга хүртэл амжилт  үзүүлж Монголын боксын түүхийг бичилцэж ирсэн тамирчин. Тэрээр өөрийн гаргаж байгаагүй амжилтыг нутгийнхаа хүүхдүүдийг гаргаасай хэмээн хүсч боксын спортыг дэмжиж, хөгжүүлэхийн төлөө зүүн бүсийн тэмцээнийг энэ жилээс зохион байгуулж байгаа юм байна. Цаашид уламжлал болгон зохиох гэнэ.  Энэ удаагийн тэмцээнд  100 гаруй тамирчин есөн  жинд оролцох  бөгөөд нээлтэд нь  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган  өөрийн биеэр оролцохоор болжээ. Тэмцээн хөдөө орон нутагт орхигдоод байгаа боксын спортыг хөгжүүлэх, зүүн бүсийн хүүхэд, залуусыг дэмжих зорилготой. Одоогоор Дорнод, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин