Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
2013-04-02

  Нийслэлийн иргэдийн махны хэрэгцээнд зориулан зах зээлийн үнээс доогуур үнэлгээтэй нөөцийн мах худалдаанд гараад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ жилийн нөөцийн махны борлуулалтыг “Жаст Агро” компани хариуцан ажиллаж байгаа ба тэд өнгөрөгч сарын 06-ны өдрөөс эхлэн есөн дүүргийн 377 цэгээр борлуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар үхрийн мах 200.3тн, ямааны мах 429.5тн, хонины мах 400.1тн буюу нийт 1029.9тн-ыг борлуулалт хийсэн гэнэ.   Нөөцийн махыг өнгөрсөн жилүүдэд мөрдөгдөж байсан стандартын дагуу  2-3 кг-аар жижиглэж савласан байдлаар, 1кг үхрийн махыг 5950 төгрөгөөр, ямааны махыг 4850 төгрөгөөр, хонины махыг 5750 төгрөгөөр тус тус борлуулж байгаа аж. Гулууз болон өрөөл махны хувьд хонь-5500, ямаа-4600, үхрийн мах кг нь 5800 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.   Энэхүү нөөцийн  махыг ард иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор  энэ сарын 06, 07-ны өдрүүдэд “Өрх бүрт нэг гулууз” өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүрэг дэх Бүрд зах, Хан-уул дүүрэг дэх Мишээл экспо, Баянзүрх дүүрэг дэх Скай их дэлгүүр, Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороолол дахь Шөнийн зах, Баянзүрх дүүргийн Амгалан дахь Оргил худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулахаар болжээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
доржоо:
хамаг махаа зах зээлээс нь гаргаж нөөцлөөд хэдэн мянган тонноор нь дарчихаар чинь чөлөөт зах зээл дээр эргэлдэх махны хомсдол үүсч махны үнэ өсөөд байгаашдээ. Тэгээд нөөцийн мах гэж олон сар зооринд дарагдаж шим чанаргүй хачин зуданд нэрвэгдсэн малын мах шиг гундуухан юм байгаа хэрнээ үнэ нь чөлөөт зах зээлийнхээс нээх ялгараад хямдараад байгаа ч юм алга. хальс ясаар бүрдэж жижиглэгдсэн нөөцийн махнаас үнэтэй ч гэсэн шинэ махыг идсэн нь дээр байна шүү дээ. ийм заваан юм хийхээ болиод зүгээр л хөдөө аж ахуйн биржээ хурдан байгуулах журмаар махны асуудалд төр ийм замаар оролцвол арай зах зээлдээ ойртсон алхам болох биз дээ
2013-04-02